Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 1 Онлайн Зочин: 1 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 4 сар » 29 » “Үлэг гүрвэлүүд одоо ч амьд” үндсэрхэг хэрнээ гэнэн монголчууд
0:35 AM “Үлэг гүрвэлүүд одоо ч амьд” үндсэрхэг хэрнээ гэнэн монголчууд |
АНУ-ын “Сакраменто пресс” продакшн Дэвид Кларк, Вайли Силлек нарын зохиолоос сэдэвлэж “Үлэг гүрвэлүүд одоо ч амьд” хэмээх адал явдалт телевизийн богино хэмжээний кино бүтээсэн нь америкчуудын сонирхлыг их татаж байгаа юм байна. Энэхүү киноны найруулагчаар Майкл Дуглас ажиллажээ. Киноны зургийг хоёр жилийн өмнө Өмнөговь аймагт ирж авсан агаад төгсгөлийн хэсгийг нь Нью-Мексикийн “Сүнсний хөндий”-д хийж дуусгасан гэнэ.
Уг киног Америкийн алдарт аялагч, палентологич Рой Чэпмен Эндрюсын бодит амьдралд тулгуурлан, “Индиан Жонс”-ийн маягаар тун сонирхолтой адал явдалтайгаар найруулсан юм байна. Гол үйл явдал нь Рой Эндрюс Монголын говиос олсон асар үнэ цэнэтэй олдвороо монголчуудаас нуун, тэдний мөрдөлт мөшгилтөөс хэрхэн мултарч байгаагаар эхэлдэг ажээ. Киног бүтээхдээ эрдэмтэн, археологич, мэргэжлийн анчдын зөвлөгөөг авсан нь үйл явдлын өгүүлэмжийг танин мэдэхүйн ач холбогдолтой болгож чадсан гэнэ.
Сонирхолтой нь монголчуудыг маш үндсэрхэг атлаа гэнэн ард түмэн гэдгийг уг кинонд харуулсан ажээ. Мөн Рой Эндрюс нь адал явдал хайгч төдийгүй эрдэмтэн, булш тоногч, өөр улс орны түүхэн ховор бүтээлүүдийн цуутай хулгайч байсан болохыг энэхүү бүтээлээс мэдэж болох агаад палентологичдын хөдөлмөр хэчнээн хүнд, бас сонирхолтой вэ гэдгийг хамгийн ойлгомжтойгоор өгүүлж чадсан кино болжээ хэмээн кино судлаачид үнэлж байгаа тухай Америкийн “Total film magazine” сэтгүүлд бичжээ.
|
Category: Мэдээ |
Views: 805 |
Added by: mongol
| Rating: 0.0/0 |
Total comments: 2 | |
0
|
0 1
nomin (2009-04-30 12:46 PM)
[ Entry]
sonirholtoi l yum bna mongolchuudaa.... gej
|
|
|
|
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|