Дундговь аймгийн Хулд сумын иргэн
Д.Отгонбямба тус эмнэлэгт хоёр хоногийн өмнө төрж гурван ихэр хүү
төрүүлжээ. Гурван ихрийн ээжтэй уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу. Гурван ихэр хүүтэй болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Өмнө нь би нэг төрж
хоёр ихэр охинтой болсон. Одоо гурван ихэр хүүтэй боллоо. Хоёр дахь
төрөлт. Одоо гурван ихэр хүүтэй болсондоо баяртай байна.
-Хүүхдүүд хэдэн килограмм жинтэй төрсөн бэ?
-Хамгийн том нь гурван килограмм,
2,8 килограмм, 2,3 килограмм жинтэй төрсөн. Жаахан ядруу байгаа
болохоор хөхөнд сүү сайн орж өгөхгүй л байгаа.
-Та их хүнд ачаа үүрч явжээ. Хүндрэлтэй байсан уу?
-Би бараг 20 шахам килограмм ураг
тээж явсан юм билээ. Мэдээж надад амар байгаагүй. Анх аймгийнхаа эмчид
үзүүлэхэд хоёр ихэр гэж байсан. Тэгсэн энд ирээд гурван ихэр болохыг
мэдсэн.
-Гурван ихэр хүүхдийг сувилалд авч торниулдаг байх аа?
-Одоо тэгэхээ больсон шиг байна даа. Эмнэлэгт долоо хоноод гэртээ харих байх. Уг нь сувилалд амраавал сайхан л байна.
-Хүүхдүүддээ нэр өгч амжсан уу?
-Амжаагүй байгаа.