Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 1 Онлайн Зочин: 1 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 5 сар » 2 » Эмэгнэл
|
Цэвэр ус шvvдрийн дусал шиг vнэд орох цаг айсуй
Хvн ам єсч, хот тэлэхийн хэрээр нийслэлчvvдийн ундны усны эрvvл ахуй
аюулын харанга дэлдсээр. Цагтаа 10 мянга гаруй булаг шанд, нуур, гол
горхийн цэнгэг усаар "гайхуулж" байсан Монгол Улс єнєєдєр хэдэн
голынхоо "амь"-ийг нь таслачихаад сууж байна. Магадгvй энэ нь "зууны
шилдэг сvйтгэгчээр" тодроход хангалттай vзvvлэлт ч байж болох юм. Ямар
ч гэсэн бид гол мєрнийхєє амийг таслаад зогсохгvй хогийн "пункер"
болгож орхиж. Угтаа манай улс нэг хvнд ногдох усны нєєцєєрєє
хязгаарлагдмал нєєцтэй орны тоонд ордог ч хэрэглээний хувьд хязгааргvй.
Тиймээс ч юмтай хvн юмаа эдэлж байна гэдэг шиг нийгэм, эдийн засгийн
хєшvvрэг хот хэмээн хошгируулсаар ундны усны эх vvсвэр болсон голуудаа
ийнхvv амь тєдий болгон хувиргав.
Боловсруулах vйлдвэрийг "заналхийлэл"
Дєрвєн уулынхаа дунд орших Улаанбаатарчууд хил заагийг vл харгалзан
урсах Сэлбэ, Туул голоо амьдралыг тэтгэгч "цэнхэр байгаль" гэж
єргємжилдєг. Гэвч 1996 оноос эхлэн арьс шир, ноос угаах vйлдвэрvvд
тоогоо алдаж, химийн элдэв найрлагатай бохир ус Туул гол руугаа цутгаж
эхэлсэн. Хэдийгээр ухамсартай нэг нь тєв цэвэрлэх байгууламж руугаа
бохир усаа хаясан ч урьдчилан цэвэрлэх тєхєєрємжгvйгээс ачааллаа
дийлэхгvй бvрэн цэвэршvvлж чаддаггvй нь "нууц" биш ээ. Тиймдээ ч
єнгєрсєн жил нэлээдгvй загас "амиа хорлов". Магадгvй эрvvл, аюулгvй
орчинд амьдрах эрхийг нь зєрчсєнд гомдон хорвоог орхихоор шийдсэн ч
байж болох. НЭМХ-гээс 2005- 2008 онд бохир ус цэвэрлэх байгууламжийн
хаягдал усанд шинжилгээ хийж. Химийн хэрэгцээт хvчилтєрєгчийн хэмжээ
гадаргын усанд хаяж болох бохирдуулах бодисын зєвшєєрєгдєх дээд
хэмжээнээс 15.3 дахин гарч. Мєн умбуур бодис 3.2 дахин, биохимийн
хэрэгцээт хvчилтєрєгч гурав дахин, нянсудлалын шинжилгээгээр нянгийн
тоо зєвшєєрєгдєх хэмжээнээс 53.3 дахин тус тус их байна гэж. Айдас
тєрмєєр байгаа биз. Бид голынхоо усны "эрvvл мэнд"-ээр ингэж л тоглож
байгаа нь єєр рvvгээ дайрсантай ялгаагvй биз дээ.
Засаг дарга аа, биднийг бодоорой
Нєгєєтэйгvvр судлаачдын vзэж буйгаар ундны эх vvсвэрийн хамгаалалтын
бvсийн дэгийг зєрчдєгєєс ус бохирдох, хомсдоход хvргэж байгаа гэнэ.
Ганц "Усны тухай хууль, тогтоомж" нь эсэргvvцээд хvчин мєхєсддєг
гэдгийг устай нєхєрлєсєн олон байгууллагын удирдлага, иргэд олонтаа
ярьдаг. Хэн нэгэн даргын далд зохицуулалтаар газраас нь хумслан барилга
барих, хог хаях, газрыг нь ухах зэрэг явуургvй хэрэг шил шилээ даган
гарч "толгойны євчин" болсон аж. Нийслэлийн Засаг даргад МХЕГ-ын
даргаас ундны усны эх vvсвэр дээр баригдаж байгаа барилгыг зогсоох,
хууль бус шийдвэрийг хvчингvй болгох тухай албан шаардлага хvргvvлсэн ч
єнєєх хvртэл анхаарах сєхєєгvй яваа нь хачирхалтай. Ямар гэсэн сая
гаруй хvний амьдрах таатай орчин, эрvvл орчинг хариуцаж яваа хотын мэр
иргэдийнхээ эрvvл мэндийг хєсєр хаяхгvй байх гэдэгт найдая.
Ундны усаар дамжиж євчлєл гаарах нь
Нэгэнтээ л ундны ус нь хогтой, химийн элдэв бодисоор баяжигдсан бол
нийслэлчvvдийн уух ус "чандмань эрдэнэ" байна гэдэг эргэлзээтэй.
НЭМГ-аас 1960-1992 он, 1993-2000 онд улсын хэмжээнд ундны усан дахь
эрдэс бодис, бичил элементийн агууламжийг сум, аймаг, газар зvйн
мужлалаар гаргасан аж. Тус судалгаагаар хvн амын дунд хоол
боловсруулах, шээс бэлгийн зам, зvрх судасны євчинд нэрвэгдэх гол хvчин
зvйлээр ус л тодорч. Уг нь Монгол Улс Мянганы хєгжлийн зорилтын хvрээнд
баталгаатай эх vvсвэрээс ундны ус хэрэглэх хvн амыг тоог 2015 онд 70
хувьд хvргэнэ гэж ам алдсан. Энэ хvрээнд ч ус хангамжийг сайжруулахын
тулд дєрвєн эх vvсвэрийн 170 гаруй гvний худгаас ус олборлон, хоногт
дунджаар 160 орчим мянган шоо метр усыг хvн амд хvргэж байна. Єєрєєр
хэлбэл, тєвлєрсєн сvлжээгээр хотын хvн амын 50 орчим хувийг нь усаар
хангаж байна гэсэн vг.
Гэр хороололд бохир ус зайлуулах шугам шаардлагатай
Гэвч орон сууцныхаас гэр хороололд амьдрах иргэний хоногт хэрэглэх усны
хэмжээ Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын зєвлєсєн хэмжээнээс 3-6 дахин
бага байгаа гэнэ. Харин УСУГ-аас гаргасан мэдээллээр хотын захын гэр
хорооллын 197 цэгийг тєвлєрсєн шугамд холбон, 286 гаруй ус тvгээх цэгт
ус тээврийн 50 машинаар ус хvргэдэг. Амьдрал эрээнтэй бараантай гэдэг
шиг 10 тєгрєгєєр арван литр ус авчих чадалгvй нэгэн ч байгаа. Тиймээс
гэр хорооллын нэг хvний хоногт хэрэглэх усны хэрэглээ нэмэгдээгvй
байгаа юм хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Гэхдээ бохир усыг зайлуулах
асуудал шийдэгдээгvй цагт гэр хорооллынхон элдэв євчнєєс салахгvй гэдэг
нь ойлгомжтой. Зєвхєн НЭМХ, ЭМЯ хамтран 1999-2001 онд хийсэн
шинжилгээний дvнг нэгтгэн боловсруулахад усны шим бохирдол, нян
судлалын vзvvлэлт нь гэдэсний халдварт євчний тархалтад 12,3 хувиар
нєлєєлжээ гэж гарчээ. Хэдийгээр энэ тав, зургаан жилийн ємнєх мэдээлэл
ч гэсэн голын ай сав бараадсан боловсруулах vйлдвэр ар араасаа хошууран
олширч байхад vvнээс "аймаар тоо" гарч ирэхийг vгvйсгэхгvй. Иймд гэр
хорооллын ус хангамжийг цаашдаа ч нэмэгдvvлэн, ус хэрэглэх соёлыг ч
нэвтрvvлэх шаардлагатай болж. Гэхдээ усаа хамгаалахад дан ганц усны
байгууллага гэлтгvй цэнхэр байгалийг хvртэгч хvн бvрийн "асуудал".
Монгол Улсын иргэн та Vндсэн хуульд заасны дагуу эрvvл аюулгvй хvнс
зооглож чадаж байна уу гэдгээ бодоорой. Усыг бид гаднаас импортолдоггvй
байгалийн vнэгvй бэлгийг хvртдэг гэдгийг мартаж болохгvй.
|
Category: Мэдээ |
Views: 768 |
Added by: mongol
| Rating: 5.0/1 |
Total comments: 1 | |
0 1
nomin (2009-05-03 9:42 PM)
[ Entry]
Ireedui hoich uedee amidral uldeeh heregtei .....! Tehnik tehnologi hugjij sansar ogtorguiruu ch aylah bolomjtoi bolson gedgiig medegdeed bgaa. mun hunii geniig ashiglan dahin hun buteeh bolomjtoi geed bgaa.gevch usiig buteej chadahgui bolomjgui gedgiig ch bas medegdeed bgaa. herwee ta shine zunii irgen mun l bol uhamsartaigaar usaa gamnaj ireedui hoichdoo amidral belegleerei...
|
|
|
|
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|