Пүрэв, 2024-12-26, 10:02 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 2
Онлайн Зочин: 2
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 7 » Л.Эрдэнэтуул
10:55 PM
Л.Эрдэнэтуул


Л.Эрдэнэтуул: Ц.Элбэгдорж соёлтой ялагдаж чаддаггүй хүн шүү дээ



Улстөр судлаач Л.Эрдэнэтуултай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ойртож байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуулиудтай харьцуулахад онцлог гэмээр зүйл юу байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн явцаас ажихад хэд хэдэн онцлог бий. 1993 оноос хойш анх удаа хоёр нэр дэвшигчтэй сонгууль болж байна. Мөн сурталчилгааны явц нь хурц өрнөлттэй, хэт туйлширсан зүйл ч харагдана. Намын гишүүд болон нам бусчууд хүртэл талцан хуваагдсан таагүй зүйл ажиглагдаж байна. Өмнө нь ч одоогийнхтой адил УИХ-д суудалтай намуудаас нэр дэвшигчид өрсөлдөж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг нэг талыг барьсан, улайрсан гэмээр сурталчилгаа хийж байгаагүй. Ялангуяа долдугаар сарын 1-нээс хойш монголчуудыг талцуулах, дахин бужигнуулах сонирхол тодорхой хүрээлэлд бий болжээ. Тухайлбал, АН болон энэ намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж байна. Үүнд энгийн иргэд, сэхээтний давхаргынхан ч их санаа зовох болсон. Уг нь ингэмээргүй байгаа юм. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн намаасаа түдгэлздэг. Монгол төрийн тэргүүн, Монгол Улсын нэрийн хуудас болох хүнээ сонгох сонгууль шүү дээ. Тиймээс хэт намчирхсан байр сууриас хандахгүй, аль болох зайлсхийх хэрэгтэй. Бид ардчилсан нийгэмд шилжээд 20 жил болж байна. Ард түмнийг туйлшруулсан байдал намжиж байлаа. Гэвч долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш энэ сонгуулийн үеэр байдал давтагдана гэж нийгмийг хоёр хуваах гэсэн үзэгдэл анзаарагдаж эхэллээ. Нэг талд муу муухайгийн туйл болсон МАХН нөгөө талд ардчилсан, саин сайхны илрэл болсон АН байгаа мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүлэхийг оролдох болсон. Угтаа сайн, муу нам гэж байхгүй. Харин тухайн улстөрийн хүчинд харъяалагддаг хүмүүсийг л сайн, муугаар ялгаж болох юм.

-АН-ын зүгээс ардчилсан Ерөнхийлөгчтэй болъё гэсэн сурталчилгааг хүчтэй хийж байгаа нь ард түмний дунд бид ардчилсан Ерөнхийлөгчгуй юм уу гэсэн эргэлзээ төрүүлж мэдэх юм. Энэ талаар Таны байр суурийг сонирхоё?

-Энэ бол нийгмийг мунхруулсан учир утгагүй ойлголт. Одоо ажиллаж байгаа Н.Энхбаяр, өмнө нь сонгогдсон П.Очирбат, Н.Багабанди нар ардчилсан нийгмийн Ерөнхийлөгч шүү дээ. Ардчилал зөвхөн нэг намын өмч, АН-аас сонгогдсон хүн л ардчилсан Ерөнхийлөгч байна гзсэн ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй. Энэ нь эргээд ардчилал гэдэг ойлголтынхоо учир утгыг алдагдуулж байгаа юм. Ардчилсан хүчнээс нэр дэвшээд сонгогдсон хүн бий шүү дээ. П.Очирбат гуайн ардчиллын хөгжилд оруулсан хувь нэмэр их. Тэгэхээр АН ийм уриа гаргаж түүний хийснийг үгүйсгээд байгаа юм уу. Найман жил Ерөнхийлөгчийн албан тушаалыг нэр төртэй хашсан Н.Багабанди гуайг ардчилсан биш Ерөнхийлөгч гэж хэлэх үү, ер нь сайн ойлгогдохгүй байгаа биз дээ. Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр шинэ тулгар ардчиллын төлөө улстөрийн намуудын бодлогыг дэмжиж ажиллаж ирсэн. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэн ч бай ардчилсан Ерөнхийлөгч л байх болно.

-Ц.Элбэгдоржийг сонгохгүй бол долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдана гэсэн айдсыг АН-ын зүгээс нийгэмд төрүүлээд байх шиг. Үүнд ямар санаа агуулаад байна вэ?

-Ийм зүйл бий. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бас нэг онцлог нь нийгэмд түгшүүр төрүүлж буй явдал. Ц.Элбэгдорж ардчиллыг авчирсан, ардчилсан Ерөнхийлөгч болох ёстой гэсэн сурталчилгаа хийж байна. Гэхдээ эл сурталчилгаа үнэн хэрэгтээ нийгэмд айдас төрүүлээд байна. МАХН-ын гишүүн биш, нам бус олон хүн одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дэмжинэ гэдгээ ил хэлж чадахгүй явна. Үнэхээр айгаад байна. АН-ын гишүүн, Ц.Элбэгдоржид шүүмжлэлтэй ханддаг, миний таних олон найз нөхөд маань энэ тухай хоорондоо шивнэлдэж ярьж байна шүү дээ. Би гайхаж байна. АН ардчилал гэж ярьдаг, тунхагладаг мөртлөө нийгэмд айдас төрүүлээд, бурууг бусдад нялзаах оролдлого хийж байна. Энэ чинь ардчилал биш. Эсрэгээрээ неокоммунист, цаашлаад фашист үзлийн илэрхийлэл. Өөрөөр сонголтоо хийсэн хүмүүсийг айлган дарамтлах, чичлэх үзэгдэл байж болох уу.
МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг дэмжихээсээ яагаад айж бас ичих ёстой гэж. Ардчилсан нийгмийн сонгууль учраас хэнийг сонгох нь хувь хүний асуудал. Заавал тэрийг сонго, сонгохгүй бол гэсэн тулган шаардалт байх ёсгүй. Гэтэл ийм байдалд хүргэсэн айдсыг АН өөрөө бүрдүүлээд байгаа нь үнэхээр харамсалтай. Долдугаар сарын 1-ний айдсаар ард түмнийг, нийгмийг шантаажилж болохгүй Тэгэх юм бол Монголд сонгууль явуулаад яах юм бэ. Сонгуулийн эцсийн үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй, ялагдаж сурахгүй, санал луйвардчихлаа, бослого гаргана, жагсаал цуглаан хийнэ гэж нийгмийн нэг хэсэг нь олонхийгоо дарамтлаад санаархлаа гүйцэлдүүлдэг ёстой юм бол сонгууль хийж яах юм бэ. Тэгвэл хэн танхайрч, айлгаж сүрдүүлж, дарамталж чаддаг нь төрийн ордонд очиж суугаад улс орон огт сонгуульгүй яваг л дээ. Аливаа сонгуулийн дараа нийгмийг уриалан дуудаж, жагсаал цуглаанд өдөөн турхирдаг байдлыг хүлээн зөвшөөрч, эвлэрч яавч болохгүй. Гадаадын зарим улс оронд хөлбөмбөг тоглоод хожигдсон багийн хөгжөөн дэмжигчид ялагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй зодоон цохион үүсгэдэг. Манайд улстөрийн сонгуулийн ялагдсан гомдлоо үймээн самуунаар нөгөө талдаа гаргаж өс хонзонгоо тайлдаг аргаа барсан яг тийм сэтгэлгээ байна. Үнэнийг хэлэхэд Ц.Элбэгдорж ялагдаж сураагүй, соёлтой ялагдаж чаддаггүй хүн шүү дээ. Энэ бүхэн нь сурталчилгаандаа нөлөөлж илэрч байна.

-АН-аас нэр дэвшигчийн хэлж буй үг, хийж буй үйлдэл ажил хийх сонирхолгүй эсвэл төлөвшөөгүй залууст хүрч сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Ц.Элбэгдоржийн ухуулга, сурталчилгаа энгийн үгээр хэлэхэд цагаан толгойн хэмжээнд байгаа юм. Түүний хандаж буй хандлага нь нийгмийн боловсрол муутай эс бөгөөс бүрэн төлөвшөөгүй, сэтгэл хөдлөлд амархан автдаг, аливаа мэдээллийг өөрийн ухаанаар шүүн тунгааж боловсруулах чадвар хомс давхаргад зориулагддаг. Тодруулбал, Ц.Элбэгдоржийг дэмжиж буй бүтэц 1940-өөд онд Германд фашизмыг гаргаж ирсэнтэй адилтгаж болох нийгмийн тийм хэсэг гэсэн үг. Аливаа асуудлыг ардчилсан нийгмийн зөвшилцөх, хэлэлцэх байдлаар шийдэхгүй хүчирхийллийн аргаар хорслоо тайлдаг. Судлаачийн хувьд Ц.Элбэгдоржийн сүүлийн дөрвөн жилд хэлж буй үг, хийж байгаа үйлдлийг ажигласан. Эцэст нь Ц.Элбэгдорж ардчилсан үзэлтэн биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Намайг яг авлигатай дайн зарлаад тэмцэх гэтэл Ерөнхий сайдаас огцруулсан, ажил хийх бололцоо олгоогүй” гэж ярьдаг. Түүний хэлсэнчлэн боломж байв уу?

-Сонгуульд хэрхэн яаж өрсөлдөх вэ гэдэг нэр дэвшигчдийн хийгээд нэр дэвшүүлсэн   улстөрийн   намуудын тактикийн асуудал. Гагцхүү сонгогчид хэрхэн дүгнэх гэдэг чухал. Ц.Элбэг-доржийн сурталчилгаанаас бүтээсэн зүйлгүй, хийсэн ажилгүй, даржин хүний, сүржин яриа тод ажиглагддаг. Ядууралтай эвлэршгүй дайн зарлалаа гэж Ерөнхий сайд байхдаа мэдэгдсэн. Ядуурал буурсан билүү. Ц.Элбэгдоржид ажил хийх боломж бололцоо олдож байсан уу гэвэл бусад улстөрчидтэй харьцуулахад харин ч их байсан. Хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр голохооргүй хугацаанд ажилласан ч хийсэн  ажлыг нь лав хүмүүс олж хардаггүй. Тэр боломжийг ашиглаж
ажиллаж чадаагүй хүн л дээ.

-Санал хураалт дөхөхөөр янз бүрийн судалгаанууд олширч байна. Саяхан “Сант марал” төвийн судалгаагаар АН-аас нэр дэвшигч МАХН-аас нэр дэвшигчээс өндөр хувьтай байна гэж зарласан. Йймэрхүү судалгаанууд сонгогчдын сонголтод нөлөөлж чадах уу?

-Аливаа судалгааны үнэн эсэх сонгуулийн эцсийн дүнгээр л батлагддаг. Манайд тогтвортой ажилладаг социологийн судалгааны байгууллага байхгүй учраас судалгааны төвүүд сонгуулийн үеэр захиалга авч талхны мөнгөө залгуулдаг. Мөнгө төлсөн хүн хөгжим захиалдаг гэдэг шиг захиалга өгсөн хүн, улстөрийн намын талд л судалгааныхаа дүнг гаргах нь зүйн хэрэг. Ерөнхийлөгчийн сонгуультой холбоотой судалгаануудын үнэн худлыг тавдугаар сарын 24-ний шөнө л мэднэ. “Сантмарал” төвийн тухайд өөрийн гэсэн улстөрийн өнгө аястай. 1996 оноос хойш АН-ын талд илүүтэй судалгаанууд хийж ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуупьтай холбоотой судалгааны санхүүжүүлэгч байгууллага нь “Либерте” төв, Улстөрийн боловсролын академи гэж сонсогдсон. Улстөрийн боловсролын академи АН-аас гарсан байгууллага. “Либерте” буюу “Эрх чөлөө” төвийн тэргүүн нь Ц.Элбэгдор-жийн туслах байсан Оюунгэрэл. Тиймээс хэний талд судалгааны дүнг гаргах нь тодорхой. Н.Энхбаярыг дэмжиж буй нийгмийн давхарга нь тодорхой хэмжээнд төлөвшсөн хүмүүс учраас сэтгэл хөөрөл багатай. Тэд сонголтоо хийчихсэн, санал өгч нэр дугуйлах л үлдсэн учраас интернэтэд сууж бухимдлаа тайлах шаардлага байхгүй. Ц.Элбэгдоржийг дэмжигчид сэтгэл хөдлөл ихтэй, дэмжиж буйгаа хүчтэй ахин дахин давтан илэрхийлж тэр нь нийгэмд Ц.Элбэгдоржийг дэмжигч олон юм шиг сэтгэгдэл, уур амьсгал төрүүлээд байгаа юм. Яг үнэндээ тийм биш. Нийгмийн хөгжлийг авч яваа хүмүүст өдөр бүр улстөржөөд байх шаардлага байхгүй. Төлөвшсөн хүмүүс айдас дарамтад автахгүй байх. Сонгуульд шоуны элемент бий. Сонгууль өөрөө нийтийг хамарсан шоу юм. Үүнд өөрийн оргил үе байдаг. Тэр шугамаараа л явж байгаа. Сонгуульд сэтгэл хөдлөлөөр хандана гэдэг утгагүй.

-АН ардчиллыг хэтэрхий өмчирхсөн байдал ажиглагддаг. Олон нийт ардчиллыг дэмжиж байна гэдэг нь зөвхөн Ц.Элбэгдоржийг дэмжиж байна гэсэн баталгаа биш. Таны байр суурийг сонирхъё?

-Ямар ч социологийн судалгаагаар Монгол Улс ардчиллыг сонгосон нь зөв үү гэсэн асуултад оролцогчдын 98 хувь нь зөв сонголт гэж хариулдаг. Гэхдээ энэ нь нийгмийн 98 хувь Ц.Элбэгдор-жийг дэмжинэ гэсэн үг биш. Ардчилал заавал АН-ын өмч гэсэн ойлголт байж болохгүй.  Ардчилал гэдэг өөрөө  нийгмийн нийтлэг харилцааны зохицуулалтын тухай ойлголт болохоос хүн төрөлхтний үнэт зүйлс биш. Ардчиллын өгөөжийг ярьж болно. Түүнээс биш ардчилал бол урлагийн бүтээл, түүнийг нь эзэмшиж тахин шүтэгч нь АН байж болохгүй.

-Та Ерөнхийлөгчийн сонгуул ьд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулж үзсэн байх. Үнэлэлт дүгнэлт өгөв үү?

-Одоо сонготид олон хуудас зузаан мөрийн хөтөлбөрийн уншихаа больсон. МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярын мөрийн хөтөлбөр амьдралд ойр, хэрэгжихэд дөхөмтэй нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, ажил хэргийн чанартай гэсэн үг. Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр уриалсан, хий хоосон гэмээр өнгө төрхтэй, Ерөнхийлөгч дангаараа гүйцэтгэх боломжгүй асуудлыг их оруулсан. Шударга ёс тогтоох, ядуурлыг арилгах, авлига зэрэг асуудлыг ямар ч сайн Ерөнхийлөгч ганцаараа шийдвэрлэх боломж богино хугацаанд хийж чадахгүй. Ц.Элбэгдорж хийсвэр зүйлүүдийг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж байгаа учраас төрийн тэргүүн цаашид ямар ажил хийх бо ломжтой вэ гэдгийг мэдэрч, хийж чадна гэсэн мэдлэг туршлага дээрээ үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан учраас хэрэгжих бүрэн боломжтой юм.

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хуучинЗХУ-дтөлөх их өрийн асуудлыг монголчуудад эерэгээр шийдвэрлэж чадсан нь түүхэн гавъяа юм. Гэвч сөрөг хүчний зүгээс үгүйсгэх харлуулах байдлаар ханддаг нь сонгуул ийн үеэр ч илэрч байна?

-Үгүйсгэнэ гэдэг байж боломгүй зүйл. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн салшгүй нэг хэсэг гэдэг утгаараа дэлхийгээс тасрахгүй. Хөршүүдтэйгээ харилцаж таарна. Монгол Улс өөрийн төсөөлөлтэй байх учиртай. Их өр бол хоёр хүн биеэсээ мөнгө зээлсэн асуудал биш. Ингэж зүйрлэж луйварчин сэтгэлгээгээр хандаж үгүйсгэж  болохгүй.

-ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины айлчлалыг баахан мушгиж тайлбарлалаа. Хөрш орныхоо төрийн тэргүүний айлчлалыг ингэж гуйвуулах нь хэр зохистой юм бол. Та улстөрч судлаач хүний хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Оросын талыг баримтлагчид их өрийг тэглэхгүй явсан ч болох байсан гэсэн зүйлийг байнга л ярьсаар ирсэн. МАХН-ын Ерөнхий сайдуудын үед ч ингэж боолчлох сэтгэлгээгээр АН хандсаар байсан. Мөнхийн хөрш Орос, Хятад гүрэнтэй харилцахгүй гээд бид хаачих вэ. Харин XX зууны хамгийн үнэт зүйл тусгаар тогтнолоо улам бүр баталгаажуулж алдахгүй авч явж, Монгол гэж гажиг улс байдаг гэж гадаадынханд чичлүүлэхгүй, туслуулах зүйлдээ нэмэр аваад явж байх учиртай. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монголд айлчилж МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг сурталчлах нь гэж яриад байгаа хүмүүсийг эрүүл саруул ухаантай гэдэгт эргэлздэг боллоо. Манай гадаад худалдааны эргэлт, эдийн засагт төдийгүй тусгаар тогтнолд Орос тус нэмэртэй төдийгүй нөлөөтэй байсан. Монголын түүхийг судалсан хүмүүсээс асуухад оросуудтай монголчууд найрсаг харилцаатай үед тусгаар тогтнол нь баталгаатай байсаар ирсэн л гэж хариулна. 1922 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд оросууд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн хэмжээний том улстөрч хоёр дахь удаагаа Монголд айлчилж байхад харии ч баярлах учиртай.

-Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг сонгохгүй бол “долдугаар сарын 1 давтагдана” гэсэн айдсыг төрүүлээд байгаа учраас зарим хүн сонгуульд оролцож саналаа өгөхгүй байх вий гэсэн болгоомжлол төрөх юм. Ийм яриаг АН-ыи зүгээс зохион байгуулалттайгаар цацаад байна уу?

-АН-ын зүгээс тийм яриа гаргасан. Мөн чанартаа  МАХН АН-аас илүү ардчилалтай байдаг нь харагдаж байна. Ц.Элбэгдоржийг сонгохгүй бол аймаар юм болно гэсэн дээрэмчин сэтгэлгээтэй явган яриа, неофашизм ханхалсан “бор шувуу” нисгэхээ АН-ынхан болих хэрэгтэй. Сонгуулийн талаар эцэг эхчүүд, сонгогчид эрүүл саруул ухаанаараа тунгаах ёстой байх. Ц.Элбэгдоржийн удирдсан улстөрийн хүчин ялаагүйн төлөө цусаа урсгаад нэгнийхээ тархи толгойг нь хагалсан үйл явдал давтагдах ёсгүй. Хэчнээн уриалан дуудсан ч очихгүй байх хэрэгтэй. Ийм дээрэнгүй, дарангуйлсан маягтай яриа хөөрөө тарааж буйд харамсч явна.

-АН-ын нэр дэвшигч төрөөс төрсөи тэрбумтан, олигархиудыг устгах тухай ярьж байна. АН-д ч гэсэн олигархиуд олон бий шүү дээ. Өөрийнхөө намын олигархиудтай тэмцэхээ хэлээд байна уу эсвэл өөрсдийнхоө алдааг олж харахгүй байна уу?

-Олигархи гэдэг нь хөрөнгөлөг чинээлэг, эрх мэдэлтэй хүн. Түүнээс биш мөнгөтэй баян хүн бүхэн олигархи биш. Хөрөнгө мөнгийг улстөрийн салбарт зориулж санаархлаа биелүүлдэг хүнийг олигархи гэдэг.  Бас хөрөнгө мөнгө, эрх мэдлээ нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг олигархи ч байдаг Ийм байж болно. Зөвхөн өөрийнхөө эргэн тойрныхныг баяжуулахын төлөө байдаг олигархиуд аюултай. Олигархи АН-д бий. Хувьдаа телевиз, өдөр тутмын сонинтой, том үйлдвэртэй олигархиуд бий.



Category: Мэдээ | Views: 791 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 3
0  
3 sociologist   (2009-06-02 4:30 PM) [Entry]
Сант Маралын судалгаа үнэн гарсан байна шүү. 1 гээс байга хувийн зөрүү. сайн гаргасан байна мэргэжлийн байгууллага гэдэг ондоо юм аа. Юун сонины холбоо, Имиж төв энэ тэр тэд худлаа буудлаа. Эрдэнэтуул талхны мөнгөө энхбаяраас авсан юм уу? Шууд хардаад байж болохгүй ш дээ. Улс төрийн боловсролын академи өөрөө нэг судалгаа хийж дүнгээ гаргасан. САнт-Маралын судалгааг КАС санхүүжүүлсэн. Эрх чөлөө төв ямарч хамаагүй. Тэгээд ч Сант Маралын давуу тал бол хамгийн олон жил тогтвортой судалгаа хийж байгаад оршино. ТА Суматид атаархаад боож үхэх нь ээ. Танд ямар ч мэргэжлийн этик, чадвар бас мөнгө алга мөнгөгүй гэдэг чинь ажилгүй гэсэн үг ажилгүй учраас чадваргүй гэсэн үг. Ийм хүн талхны мөнгөний төлөө ийм юм ярьдаг байхгүй юу?

0  
2 Oyuk   (2009-05-09 2:03 PM) [Entry]
ёооо, яасан ч урт юм бэ дээ хэхэхэ... sad

0  
1 mundag   (2009-05-08 12:26 PM) [Entry]
jinhene goliig n olood helsen baina shu ! haha

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz