Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 3 Онлайн Зочин: 3 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 5 сар » 11 » Нийслэл удахгүй Замын-Үүд шиг болно
11:55 PM Нийслэл удахгүй Замын-Үүд шиг болно |
Нийслэл удахгүй Замын-Үүд шиг болноУлсын нийслэл Улаанбаатараас Замын-Үүд юугаараа өөр вэ? Элс, шороо
ихтэй дээ гэж хэн ч хэлнэ. Тэгвэл тэндхийн цөлжилт удахгүй Улаанбаатарт
ирэх нь. Үүнийг би биш эрдэмтэн мэргэд нотолж, судалгаа дүгнэлт баталж
байна.
Хэдэн жилийн өмнө элсний нүүдэл төмөр замынхныг хэрхэн
сульдааж байгаа тухай сурвалжлахаар Дорноговь аймгийн төв Сайншанд
орохдоо арай ч дээ хэмээн уулга алдаж билээ. Хэдийгээр зүсэр бороо орж
газрын хөрс норсон ч өнгө засах нь бүү хэл үнс мэт сааралтаж, байшин
сав, хашаа хороо, энд тэнд сөөвийх хэдхэн ширхэг өвс хүртэл саран дээр
ургасан юм шиг үхмэл өнгөтэй харагдаж байсансан. Айлын хашаатай
зэрэгцсэн элсэн манхан, хаашаа л харна, хамар хатгах өвсгүй цэлийсэн
тал хэтэрхий гэмээр уйтай байж билээ.
Ойролцоогоор 300 км
газарт хүн амьтан нутагших нь бүү хэл, шувуу ч бараг нисэхээ больсон
тухай нутгийнхны яриа элсний нүүдэл аюулын харанга дэлдэж байгааг
илтгэж байлаа. Гуравхан жилийн өмнө элсэнд ингэтлээ даруулчихаагүй
байсан тухай хөгшид толгой сэгсрэн өгүүлэх. Элсний нүүдлээс болж уух
ус, малаа бэлчээх өвсгүй болсноор идээшиж дассан нутгаа орхин хүний
нутаг руу дүрвэж, хөөгдөн туугдаж яваагаа гомдоллох малчид. Аймгийн
төвөөс урагш орших хэдхэн сум л элсний нүүдэлд автаад байгаа дам яриа
үнэнээс зөрж, хил хязгаараа маш хурдтай тэлж, Сайншандаас өнгөрөн хойд
талынх нь гурван сумын нутгийг хамарсан байв.
Одоо элсэнд
даруулан туйлдсан, цөлжсөн сумын тоо хоёр, гурваар тогтохгүй нэмэгдэж,
хүн амьтан нь дайжихдаа тулаад байгаа. Элсний нүүдэл замдаа тааралдсан
бүхнээ хайр найргүй “идэн” хойшилсоор Даланжаргалан, Бор-Өндөр рүү
довтолж буй. Зөвхөн Дорноговь ч биш Өмнөговь, Дундговь аймгийн нутаг
бүхэлдээ цөлийн бүсэд хамаарч, хүн ам нь элснээс дайжин өөр аймгийн
нутаг руу нүүх болсон нь бэлчээрийн даац хэтрэх, ургамлан нөмрөг
багасах сөрөг үр дагаврыг авчирч байгааг эрдэмтэд нотолсоор байна.
Бэлчээрийн
даац хэтэрсний бас нэг шалтгаан нь эсгий гэрээ сууцаар сольж, суурин
маягаар амьдардаг малчдын тоо нэмэгдсэнийх. Өвөл зунгүй нэг л газар
малаа хоргоосноор бэлчээр талхлагдаж, шим тэжээлт олон наст ургамлын
оронд ишгэн шарилж, өмхий өвс, үхэр шүлхий ургах нь ихэслээ. Манай
орны бэлчээрийн 70 шахам хувь ингэж сульдсан гэсэн судалгаа бий.
Замын-Үүдээс Эрээн илүү чийгтэй гэж үү Цөлжилттэй
тэмцсэн Монголын туршлагыг Эрээн, Замын-Үүд хоёроор харьцуулж болно.
Улаанбаатараас урагшлах тусам шороон шуурганы эрчим нэмэгдэж,
Замын-Үүдэд очиход угаасаа л энэ нутаг элсэн манхан дунд оршдог юм
байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр. Байшинтайгаа зэрэгцэх шахуу
сүндэрлэсэн элсэн манхан, ургамлан нөмрөггүй нүцгэн талыг эндээс үзэж
болно. Хаа нэгтээ сөөвийсөн шар өвс үзэгдвэл шарилж байх вий.
Гэтэл
Эрээн тэс өөр. Хилийн шугам давмагц л замын хажуугаар шар хуайс
жирийлдэж, сайхан ургасан байна. Хот руугаа ороход мод бут, цэцэг нь
Замын-Үүдийнхтэй жишимгүй. Байгаль дэлхий алаг үзээд манайд хур
хайрлахгүй, Эрээнд илүү хандаад байдаг юм биш биз гэж бодохоор. Гэтэл
байгаль, газарзүй, экологийн хувьд энэ хоёр бүс нутаг ив ижилхэн. Ердөө
л 20-хон км-ын наана цаана байдаг болохоор ургадаг өвс нь хүртэл
адилхан. Замын-Үүдийг Эрээнтэй жишсэн нь санамсаргүй хэрэг биш.
Цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийн дийлэнхийг Замын-Үүдэд хэрэгжүүлж, бас
туршилт явуулдаг болохоор тэгсэн юм. Ногоон зурвас байгуулах, мод
тарих, ургамалжуулах, услах гээд бүхий л төрлийн туршилт судалгаа
Замын-Үүдийг “зорьдог”. Тэгсэн хэрнээ урган цэцэглэх биш, улаанаар
эргэсэн шороо ихсээд байгаа нь төр, засгийн цөлжилттэй тэмцэх бодлого
уриа лоозонгоос хэтрэхгүй, оновчгүй үр дүнгүй байгааг харуулж байна.
Манхан элсний жолоо суларчээ Монгол
орон урдаасаа хойш давшсан байдлаар цөлжиж байгаа. Цөлийн бүс, Алтай
нурууны урд хэсэг, уулын тагаас бусад нутгийн хэмжээнд цөлжилтийг
судалсан дүнгээс харахад манай орны нийт нутаг дэвсгэрийн 77.2 хувь нь
жинхэнэ цөлжсөн бүстэй заяа нэгтгээд байна. Түүнчлэн Өмнөговь
аймгийн Молцог элс, Өмнөд говь, Баруун Монголын томоохон манхан элснүүд
нүүж, хөдөлгөөнд орсноор хүрээгээ тэлж, жил ирэх тусам өргөжиж байгаа
нь аюулын харанга биш гэж үү. Эдгээр манхан элс сул асгарсаар байх ахул
Хангайн бүс нутгийг хэдхэн жилийн дотор “залгих” хэмжээтэй гэдэг юм
билээ.
Манхан элс нүүх шалтгаан бас л хүний үйл ажиллагаатай
холбоотой. Элсийг тогтоон барьж байсан заг, харганыг түүж түлшиндээ
хэрэглэснээс тэр. Одоо бол байгаль ээжид мөргөж, бут харганаа бушуухан
ургаасай хэмээн залбирахаас өөр хийх юм алга.
Олон улсын
загварчлалаар цөлжилтийн эрчим энэ хэвээрээ байвал 2080 онд Монгол орны
80 хувь нь элсэн цөл болон хувирах дүр зураг гарчээ. Өөрөөр хэлбэл,
Улаанбаатар одоогийн Замын-Үүд шиг болж, Сайншанд цөлийн бүсэд хамаарах
аж. Булган, Хөвсгөл, Хэнтийн нурууны багахаан хэсэг л элсэнд
даруулахгүй үлдэх тул монголчууд бүгдээрээ хойд хил дагуу нүүж, багтаж
ядахдаа уулын оройд хүртэл шавааралдаж амьдрах болох нь.
Замын-Үүдийнхэн
уух усаа Улаанбаатараас зөөдөг болсон. Тэнд цэвэр ус үнэд орж, энэ
төрлийн бизнес хүчээ авч байгаа. Энэ бол уух ус удахгүй аминаас үнэтэй
болохын дохио. Үнэндээ манайхны цөлжилттэй тэмцэж буй бодлого
өрөвдмөөр. Хэдэн шуудай элс цуглуулж өрөх, эсвэл өндөр шон хатгах, нүх
ухах зэргээр хязгаарлагдаж байгаа. Ухсан нүх нь сарын дараа, босгосон
шон нь улирлын эцэст элсэнд даруулж, ямар ч үр дүнгүй хайран хөрөнгө
салхинд хийссээр л байна. Эрээний хятадуудаар Замын-Үүдээ моджуулж,
цэцэрлэгжүүлнэ гэж арай бодоогүй баймаарсан. Монгол хүн монгол газартаа эзэн сууж, эх нутагтаа учирсан гамшиг зовлонг гэтэлгэхийн төлөө хүүгийн ёсоор хүчин зүтгэх учиртай. Эх нутгаа хайрлаж, амиа өгсөн монголыг мэдэхээс, элстэй боллоо гээд дайжсан иргэний тухай дуулаагүй билээ.
|
Category: Мэдээ |
Views: 1299 |
Added by: mongol
| Rating: 0.0/0 |
Total comments: 1 | |
0 1
!!! (2009-05-12 3:09 AM)
[ Entry]
Aya yana daa ! sda
|
|
|
|
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|