Пүрэв, 2024-12-26, 11:27 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 15 » Эмгэнэл
11:57 PM
Эмгэнэл


Нийслэл тоосжилтоороо дэлхийд тэргvvлж байна


Энэ бол бодит байдлыг vнэнээр дvрсэлсэн vг. Євлийн улиралд утаагаар уушгиа дvvргэдэг бол хавар болонгуут тоосоор амьсгалж эхэлдэг.
Тоосжилт нь утаанаас ч дутахгvй хvний эрvvл мэндийг хордуулдаг гэдгийг эмч нар дуу нэгтээ зєвшєєрдєг. Харин хэрхэн багасгах талаар тєдийлєн vр дvнтэй арга хэрэглэдэггvй. Мод тарьж, зvлэг суулгалаа ч тоосжилт хэвийн хэмжээнээс давсаар л байна. Тиймээс хэсэг эрдэмтэд, эмч нар, мэргэжлийн хvмvvс нэгдэж агаарын бохирдол, тоосжилтын талаар шинжлэх ухааны vндэстэй судалгаа хийж байна. Тус судалгааны багийн ахлагч С.Лодойсамбатай нийслэлийн тоосжилтын талаар ярилцсан юм.
-Євлийн улиралд утаа униар гэж vглэдэг бол єдийд тоосжилт гэж ярьж эхэлдэг. Нийслэлчvvдийн ярианы мєнхийн сэдэв болсон тоосжилтын хэмжээ ямар байна вэ?
-Хавар, намар, зуны улиралд тоосжилт эрчимтэй явагддаг. 10 микроноос доош хэмжээтэй тоосжилтыг агаарын чанарын шинжилгээнд авч vздэг. Харин vvнээс дээш хэмжээтэй тоос нь байгалийн гаралтай, хvний биед ямар ч хор нєлєє vзvvлдэггvй. Хvний эрvvл мэндэд хамгийн их сєрєг нєлєє vзvvлж, хордуулдаг хэмжээ нь 2.5 микроноос доош. Ийм хэмжээтэй тоосонцорын ихэнх нь утаа байдаг. Ер нь агаарыг бохирдуулж байгаа зvйлсийн 60-аад хувь нь утаа, vлдсэн хэсэг нь тоос байдаг. Тэгэхээр ганцхан утааг яриад байх биш тоостой тэмцэх цаг болсон. 10 микроноос доош хэмжээтэй тоос стандарт хэмжээнээсээ 2.8-5.8 дахин их байна. Харин 2.5 микроноос бага хэмжээтэй тоосонцор нь жилийн дундажаар байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин их єссєн. Хєрснєєс гарч буй тоосыг арилгах нийслэлийн нэн тэргvvний тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь хvний эрvvл мэндэд маш их хор хєнєєлтэй.

-Тэгвэл хєрснєєс босч байгаа тоосыг багасгах ямар арга зам байна вэ?
-Хамгийн хямдхан манай нєхцєлд тохирсон нэг арга бол цардмал замд чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна. Єглєє бvр цэвэрлэгч машинаар ийм цэвэрлэгээ хийж байвал єнєєгийн энэ их тоос багасна. Харин гэр хорооллоор явж байгаа машинуудын тоосыг багасгах арга одоохондоо байхгvй. Хамгийн гол нь ногоон байгууламжаа л сайн хийх хэрэгтэй. Зуны улиралд тоосжилт жаахан багасдаг нь мод, зvлэг ургадагтай холбоотой. Гэвч нийслэлээ бvхэлд нь ногоон байгууламжтай болгоно гэдэг ойрын хугацаанд биелэгдэхгvй байх л даа.

-ТVК-ийн ажилчид єдєржин л зам талбайг цэвэрлэдэг шvv дээ. Энэ цэвэрлэгээ хангалтгvй байна уу?
-Хангалтгvй, харин ч илvv их тоос босгодог. Ялангуяа бороо орсны дараа нарийн шороо замын хажууд бєєгнєрдєг. Олон хоног тэр шороо байгаад л байдаг. Тэр дор нь цэвэрлээд авчихвал агаарт босохгvй.

-Нийслэлчvvдийн ихэнх нь уушгины євчтэй болсон гэж ярьдаг. Утаа, тоосноос болсон гэсэн шалтгааныг хэлдэг. Тэгвэл тоосжилт ямар євчнийг vvсгэдэг вэ?
-Эмч биш болохоор нарийн зvйлийг сайн мэдэхгvй. 2.5 микроноос бага хэмжээтэй тоос уушгины хамгийн нарийн хэсэг рvv ороод эргээд гардаггvй. Vvнээс л уушгитай холбоотой бvх євчин vvсдэг. Амьсгалын замын болон зvрх судасны євчнvvдийг бас vvсгэдэг. 2.5-10 микро хэмжээтэй тоос амьсгалын дээд замын эрхтнvvдэд ордог. Энэ нь найтаах vед гардаг. Єєрєєр хэлбэл тийм ч их хортой биш гэсэн vг.

-Агаарын бохирдлын талаар хэдэн жил судалгаа хийж байна вэ?
-Дєрвєн жил судалгаа хийж байна. Гадаадын бусад орнууд агаар, тоосжилтоо судлаад байдаг бид яагаад болохгvй гэж гээд цємийн физикийн чиглэлийн эрдэмтэд нэгдэж групп байгуулан агаарын бохирдлыг судлахаар болсон. Агаарт дэгдэж байгаа тоосыг хоёр хэсэгт хуваан судалж байгаа. Нэг нь айл єрхєєс гарч байгаа хог, барилгын хаягдлаас vvсдэг бол нєгєє нь байгалийн гаралтай. Хєрснєєс босч байгаа тоос. Эдгээрийг нарийсгаж судалж байна. Мєн хотын тоосжилтын хэмжээг тогтоохоор найман цэг дээр хэмжилт хийж байгаа. Хотын тєв, Офицеруудын ордны хойно, Зуун айл, зургаан буудал, III хороолол, Баянхошуу, Цагаан хаалганы ойролцоо, Нисэхэд станцуудаа байрлуулсан. Эдгээр газруудаас хамгийн их тоосжилттой газар нь Баянхошуу байгаа. Vvний дараа Зуун айл орж байгаа.

-Тоосжилтын хэмжээг заасан ямар стандарт байдаг вэ? Єєрєєр хэлбэл хvний эрvvл мэндэд хоргvй хэмжээ нь хэд вэ?
-2.5 микроноос бага хэмжээтэй тоосжилтын жилийн дундаж нь 25 микро грамм байх ёстой. Одоо бол тvvнээс хэд дахин их хэмжээтэй байгаа. Ер нь хvний эрvvл мэндэд хордуулах тvвшинд нийслэлийн тоосжилт хvрчихсэн гэж хэлж болно.

-Улаанбаатар хотын хєрс, хєдєєнийхєєс шороо ялгаатай байдаг гэж яриад байдаг л даа. Юунаас шалтгаалдаг юм бол?
-Маш их ялгаатай байдаг. Бид нийслэлийн тєвийн, хотын захын шороог судалж vзсэн. Хамгийн нэгдvгээрт хэмжээгээрээ ялгаатай байдаг. Хєдєєний шороо бол том ширхэгтэй, хамар ам руу орох нь бага. Харин Улаанбаатар хотын шороо олны хєлд гишгэгдэн нунтаг болчихсон байдаг. Бас хотын шороонд єєр элементvvд их бий. Барилгын материал, будаг, шохой, vнс зэргийн хортой элементvvд орсон учраас єєр найрлагатай байдаг. Тэгээд хар тугалга, мєнгєн ус зэрэг элемент нь хvний биед маш их хортой. Харин аз болоход бидний судалгаагаар бусад хvчтэй хор болох элементvvд бага гэдэг нь тогтоогдсон.

-Бусад орнуудтай харьцуулаад vзвэл манай улс тоосжилтын хэмжээгээр ямар тvвшинд байдаг вэ?
-Манай нийслэлийн хувьд 2007 он хvртэл бусад орнуудтай харьцуулахад тоосжилт харьцангуй бага байсан. Харин одоо манайх илvv гарчихсан. агаарын бохирдлоо судалдаг орнуудаас манайх нэгдvгээр байранд ордог. Дэлхийн хамгийн бохир хот гэж болно доо. 2007 оноос ємнє Африкийн хотууд, Бээжин, Тайвань зэрэг хотуудаас арай л бага тоосжилттой байсан.

-Хоёрхон жилийн дотор юунаас болж ингэж эрс нэмэгдэв ээ?
-Энэ бол гэр хорооллын айлууд ихэссэнтэй шууд холбоотой. Жижиг зууханд нvvрс тvлдэг. Тэр нь бvрэн шатдаггvйгээс болоод агаарыг маш их бохирдуулж байна. Бас гудамжаар явж байгаа машины тоо нэмэгдсэн нь vvнд нєлєєлж байгаа.Одоо зуны улиралд ч агаарын бохирдол, тоосжилтын хэмжээ хэвийн хэмжээндээ орохгvй байна.
-Хотын тєв, гэр хороолол гээд бvгдээрээ тоосжилт ихтэй гэдэг нь тогтоогджээ. Тэгвэл нийслэлчvvд хот дотор хамгийн цэвэр агаартай газарт очъё гэвэл хаашаа явбал дээр вэ?
-Туул голын урд тал Зайсан орчим л жаахан гайгvй байх. Гэр хорооллоос л гэхэд цаг орчмын дараа хотын тєв рvv агаарын бохирдол орж ирдэг.

Уб таймс
Category: Мэдээ | Views: 860 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 3
0  
3 mongol   (2009-05-20 0:24 AM) [Entry]
Posh-oo тийм л болж таарлаа даа ! хичээгээрэй 1-р хороололчуудаа

+1  
2 posh   (2009-05-19 10:25 PM) [Entry]
pooh ene manai 1-r horoolol bna shdee iim aiamar bdag yumuu ?????????????

0  
1 mongol   (2009-05-15 11:58 PM) [Entry]
cry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz