Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 2 Онлайн Зочин: 2 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 5 сар » 15 » Эмгэнэл
|
Нийслэлд нэг л юм илvvдээд байна
Зуны дэлгэр цаг ирж, орц хонгил, траншейгээр голдуу амьдарч явсан тэнэмэлvvд гэх архаг архичид ил гарч иржээ. Хаана л бол хаана ємхий самхай vнэртvvлсэн
ухаан солиу амьтад нийслэлийнхнийг амар тайван явуулхаа болилоо.
Татаж яваа тамхийг нь нэхнэ. Танхил согоо шиг бvсгvйн тансаг хувцас руу
шvлсээ нулимна. Хvн харахад яахаа алдчихсан тамтаггvй архичид мєртлєє
хvний бодоогvйг сэтгэж, санахаас муухай бузар тарина. Та яагаад архи
уудаг вэ гэсэн асуултад тэд янз бvрээр хариулна. Зарим нь эхнэрээ єєр
хvнтэй явалдсанаас боллоо гэхэд нєгєє нь аваарт орж тахир дутуу
болсноос эсвэл дэлгvvрт хямдхан архи байснаас, хужаа спиртийг ганзагын
наймаачид хилээр нууцаар оруулж ирэх болсноос хойш архаг архичин болсон
гэцгээж байна. Ингэж ичиж зовох ч vгvй архичин болсноо бахархан хvлээн
зєвшєєрч байх юм. Хуучнаар Энх тайвны найрамдлын ордны урьдах автобусны
буудал дээр би нэг найгаа алдсан архичинтай улаан халз туллаа. Тамхи
нэхэж байна. Єглєє. Архины хэд гурван тєгрєг нэмэрлэ гэж байна. Бас л
єглєє. Ингэж байж тvvнээс “тvvх”-ийг яриулж дєнгєснєє товч єгvvлье.
Амарбат гэх энэ хvн бусдын адил эхээс тєрж, сургууль соёлоор хvмvvжсэн
ч одоо зvгээр л гудамжны архичин гэсэн нэртэй болжээ. Тvvнийг
автобусанд орсон ч зах зээл дэлгvvр хоршоогоор орсон ч хvмvvс байнга
нvд vзvvрлэж “хар архичин” гэж харааж зvхэж хєєж гаргана. Уг нь Амарбат
ажил хийгээд мандан бадарч явсан цаг бий гэнэ. Тэгтэл эхнэр нь хєдєє
гадаа явах vед нь єєр хvнтэй суучихжээ. Ердєє л энэ шалтаг шалтгаанаас
болоод Амарбат хvн биш архичин болсон аж. Энэ архичин гэсэн алдар нь
тvvнийг єєдтэй алхуулдаггvй юм байх. Мєрєєрєє салгалж явахад нь хэн
нэгэн согтуу дураараа зодно. Амарбатын хажуугаар цагдаа ч гарсан vл
оошооно. Цагираглан хэвтэх ноход ч vл тооно. Тиймээс мань эр єєрийгєє
нийслэлийнхний данснаас хасчээ. Тэрбээр хав халтар шуудайдаа хогноос
ухаж авсан шил лаазаа хийж эгэлдэргэлээд тааралдсан хоёр дахь тvvхий эд
авах цэгт тушаагаад мєнгєєрєє хоол идэхгvй. Хоолыг гуанз, цайны газрын
хаягдлаар болгочихно. Заавал “Хар хорин” “Барс” захын баруугаар яаран
очно. Тэнд пинцеллинний шилтэй найруулсан хужаа спиртыг 75 тєгрєгєєр
бєєндєнє. Энэ бол тvvний мєнгєє зарцуулдаг ганцхан ундаа. Тэрбээр
тvvнээс дєрвийг авч уугаад л газар дээрээ тасарна. Ухаантайхан байвал
заавал троллейбусанд сууна. Яагаад гэвэл микроавтобус, такси, том
оврийн автобус архичин биш хvмvvсийн унаа болохоос архичны унаа биш
гэнэ. Амарбат болж л єгвєл євєл болохоос ємнє Багахангай руу ганц хоёр
сар ачигдахыг бодно. Тэнд хоол унд, эрх чєлєє хомс ч овоо тэнхэрч
євлийн тэсгим хvйтнийг санаа амар єнгєрєєдєг аж. Амарбат хаяа хог
дотроос сонины тасархай олж хардаг юмсанж. Тэр нь дээр нь хvний эрхийг
хамгаалах нэрийдлээр тєсєл цохиж нэгэн авгай архичдыг нийгмээс
тусгаарлах тухай ярьсан байсан гэнэ. Амарбат єєрийгєє энэ нийгэмд байж
болшгvй гэмт хэрэгтэн ч юм уу, эсвэл гоц халдварт євчтєн гэдгээр
тєсєєлєн ойлгож эмзэглэн хvлээж авдаг байна. Заримдаа мань эр
хажуугаараа ам хамраа даран одох хvмvvст “Би та нар шиг гартай, хєлтэй,
толгойтой хvн шvv” гэж хуурай агсам тавьдаг байна. Тvvнд одоо vхэхэд
харамсаад байх эх орон, тєрсєн нутаг, тєрєлх нийслэл, vр хvvхэд, хань
ижил гэж байхгvй. Тэрбээр ингэж яваад нэг л єдєр согтуугаараа нам
vхээсэй гэж залбирах аж. Нийслэлийн архаг архичдын ихэнх нь тvvн шиг
бодолтой гэнэ.
Зарим хvн єєрийгєє архинд донтох євчтэй гэх далимаар хvн алах болсон
аж. Тэгээд шvvхийн ємнє очоод архины цагаан солиотой гэдгээр
єршєєгдєнє. Харин Амарбат туулайн зvрхтэй юм байх. Тэрбээр саяхан
“Наран туул” дээр очиж тасраад ухаан орохдоо Халдварт євчин судлалын
vндэсний тєвийн хашаан дотор хэвтэж байжээ. Салгалсаар хаалган дээр нь
очоод “Хэрвээ би нийгмийн гоц халдварт євчтєн юм бол тэр ДОХ-той
хvvхнvvд шиг чинь тусгай хангамж эдлэе” гээд л бахираад хаалгыг нь
єшигчиж гарчээ. Тэгтэл эргvvлийн хоёр цагдаа гvйж ирснээ “ Єє архаг
архичин Амар аа л байна шvv дээ” гээд тоох ч vгvй яваад єгчээ. Би ингэж
л цагдаа нарт “од” болсон хvн дээ гэж єгvvлсэн юм. Амарбатын хэлснээр
“Барс” захыг бараадсан Тємєрзам хавийнхан, “Хар хорин” “Нарантуул”
хавийнхан гээд бvх дvvргийн архаг архичид 3000 гаруй хvн бий гэж билээ.
Нээрэн тийм бол нийслэлд илvvдсэн энэ архичдын асуудлыг цэгцлээгvй цагт
Улаанбаатар хот маань утаан хєшигнєєсєє дор болох нь ойлгомжтой байна
шvv.
Уб таймс
|
Category: Мэдээ |
Views: 662 |
Added by: mongol
| Rating: 5.0/1 |
Total comments: 1 | |
0
|
|
|
|
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|