Пүрэв, 2024-12-26, 10:37 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 3
Онлайн Зочин: 3
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 28 » Эмгэнэл
11:24 PM
Эмгэнэл


МУЗЕЙ НЬ ҮЗЭГЧГҮЙ МОНГОЛ

Музей бол мэдлэг, ёс суртахуун хоёр зэрэг­цэн оршиж, гарз хохирлыг ойлгох мэдрэх оюун ухаан хөгжиж байдаг газар. Учир нь музей бол эцгийн ачийг үл мартах хөвгүүдийн хүчээр амь оруулсан зүйлийг захирах ордон юм” гэж нэгэн алдартан хэлжээ. “Музей бол хүн төрөлхтний агуу их дурсгалын ном” гэсэн нь ч бий. Түүх, соё­лын үнэт өв, үнэ цэнийг хойч үед уламж­луулан үлдээдэг гэдэг утгаараа музейн ач холбогдол, үнэ цэнийг дэлхий нийтээрээ мэ­дэрч байна. Гэтэл манайхан дэлхийн энэ хөгжлөөс ч хоцорч явна.

Улаанбаатар хотод 34, аймаг бүрт 2-3 музей бий. Гэхдээ энэ тоо Монгол музей­тэйн, манай оронд музей жинхэнэ утгаараа хөгжиж байгаагийн баталгаа болж чадахгүй. Дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн сонин хачин олдвор манай орноос олноор олддог. Гайхам олдвор, музейн тоо нь хангалттай ч хүмүүсийн тар­хинд музейн талаарх ойлголт бараг л байхгүй гэхэд нэг их хилсдэхгүй.

“Музей бол нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд хүний түүх, амьдрах орчны тухай баримт гэрч болох эд зүйлийг судлах, хүнийг гэгээрүүлэх, оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор олж цуглуулах, хадгалах хамгаалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлж сурталчлах ажил эрхэлдэг газар юм” хэмээн Олон улсын музейн зөвлөлийн дүрмийн III зүйлд тодорхойлжээ. Манай музейнүүд дээрх шаардлагыг хангаж байгаа эсэхийн талаар ярихаасаа өмнө үүргээ ямар түвшинд биелүүлж байгаа талаар хөндөх нь зүйтэй болов уу.

Дэлхийн музейн хандлага төлбөргүй үйлчлэх системд шилжиж байна гэж сүүлийн үед ярих болжээ. Их Британид л гэхэд Хатан хааны музейнээс бусад нь үнэгүй. АНУ, Шотланд зэрэг оронд зур­гаан музей үзэхэд нэг нь л төлбөртэй байдаг гэсэн. Мөн Францад энэ оноос эхлэн тус улсын томоохон музейнүүд 25 хүртэлх насныхныг гадаад, дотоодоор нь ялгалгүй төлбөргүй үйлчилдэг болжээ. Өмнө нь 18-аас доош насныханд л төлбөргүй үйлчилдэг байсан аж. Хятадын олон улсын радио “Урт хугацааны турш тасалбар зарж байсан музей олон нийтэд төлбөргүй үйлчлэх боллоо” хэмээн мэдээлсэн. Энэ ажил 2007 оны гуравдугаар сараас эхэлсэн ба энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Хятадын 600 гаруй музей төлбөргүй үйлчилжээ. Энэ тоо ирэх жил гэхэд 1400-д хүрэх тооцоо гарсан байна. Хятадын засгийн газар энэхүү ажлын санхүүжилтэд тэрбум 200 сая юань зарцуулаад буй. Манай орны хувьд Улс тунхагласны баяр, Олон улсын музейн өдөр зэрэг томоохон тэмдэглэлт баяруудын үеэр музейг нийтэд төлбөргүй үзүүлдэг. Археологийн болон маркийн гэсэн хоёр музей олон нийтэд үнэгүй үйлчилдэг. Бусад нь 200-3000 төгрөгийн тасалбартай. Энэ бол хошин шогийн нэг тоглолтын үнэд хүрэхгүй мөнгө.

Гэтэл манайхан музейг сайн дураараа үзэх нь тун ховор гэдгийг музейн ажилтнууд хүлээн зөвшөөрч байна. Зуны улиралд үзэгчдийн тоо эрс ихэсдэг ч ихэнх нь гаднын жуулчид байдаг аж. Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей зэрэг том газруудын ажилтнууд өөрсдөө албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах талаар чамлахааргүй үр дүнтэй ажиллаж байгаа гэнэ. Тэд ийнхүү зохион байгуулснаар үзэгчийн тоог балансад нь барьж, БСШУЯ-аас тавьсан шаардлагад хүргэдэг гэсэн. Манай хүүхэд залуучууд компьютер тоглоом, шоу, хошин шогийн тоглолтыг музей үзэхээс илүүд үзнэ. Эцэг, эхчүүд ч үүнд нь тэр болгон хяналт тавьдаггүй. Гэтэл дэлхийн олон оронд музейг албан бус сургалтын төв хэмээн үзэх болжээ. Мөн япончуудын чөлөөт цагаараа хийх дуртай зүйлийн талаар явуулсан судалгаагаар музей үзэх дуртай гэсэн хариулт эхний тавд оржээ.

Category: Мэдээ | Views: 1294 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 2
+1  
2 m0rr15   (2009-05-30 1:22 PM) [Entry]
whahahha muzei gedeg yum bdag biluu oogt martchij baga bhad l ih uzdeg bj dee hamgiin goeo ni tsergiin muzei bsiim daa smile

0  
1 mongol   (2009-05-28 11:24 PM) [Entry]
sad менежмэнт марктинг мэддэг болуу ?

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz