Хvний эрхийг дээдэлж, Даяарчлалын замд буцалтгvй
орсон єнєєдрийн Дэлхийн хамгийн аймшигтай асуудлуудын нэг бол далд
боолчлол буюу хvний наймаа билээ. Тэгвэл энэхvv аймшигтай vзэгдлийн
золиос нь ихэвчлэн буурай хєгжилтэй орнуудын хvvхэд, эмэгтэйчvvд
болдог. Тэр дундаа манай орны охид бvсгvйчvvд харийн оронд хvчээр
биеэ vнэлэх явдал сvvлийн жилvvдэд эрс ихсээд байгаа юм. Тэр дундаа
Эрээн, Макао мэтийн газруудад тоо томшгvй олон Монгол эмэгтэйчvvд
бэлгийн vйлчилгээний салбарт сайн дураараа болон хvчээр ажилладаг
талаар та бvхэн олонтаа сонссон байх. Ингээд бид та бvхэнд єнєєдєр
Дэлхийн нэгэн томоохон мэдээллийн агентлагийн вэб хуудаснаас авсан
Хятадын Эрээн хотод биеэ vнэлдэг Монгол охидын аж амьдрал, тэнд ямар
замаар очдог талаархи фото мэдээллийг тайлбар, жишээний хамт хvргэхээр
бэлтгэлээ.
Завхан
аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн Номин бvсгvй гурван жилийн ємнє Их
Сургуулийн зардлаа олохын тулд зарын сонингоос ажил хайж байгаад:
“Солонгосын Их Дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцах хєтєлбєрт залуу
эмэгтэйг зуучлана. Байр, хоол даана. Арван жилийн гэрчилгээ,
паспорттойгоо ирж уулзана уу.”- гэсэн зарын дагуу ханджээ.
Номин тэрхvv Солонгосын Их Сургуульд жуучилдаг гэх нэгэн монгол хосод
шаардлагатай бvхий л бичиг баримтаа бvрдvvлэн єгснєєр хэдхэн долоо
хоногийн дараа єєр хоёр бvсгvйн хамтаар Солонгосыг зорьсон байна. Хожим
нь 25 настай Номин (тvvний жинхэнэ нэр биш) тэндээс оргож, Улаанбаатарт
ирснийхээ дараа дээрхи агентлагийн сурвалжлагчид ийн хvvрнэжээ:
“Биднийг онгоцны буудал дээр буухад єнєєх зуучлагч хос маань сургууль
эхлэх болоогvй тул та нар энэ хооронд шєнийн клубт ажиллаж мєнгє олох
хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэндэхийн бvх хvмvvс солонгосоор ярьж байсан
тул бид юу ч ойлгоогvй. Юу болоод байгааг мэдэх ч сєхєє байгаагvй”-
гэжээ.
Ингээд охидыг Чежv арал дээр аваачиж, нэгэн жижиг єрєєнд хорьж, єдєр
бvр зодон, ойролцоох шєнийн цэнгээний газарт хvчээр биеийг нь vнэлvvлэх
болжээ. Ингээд Номин гурван жилийн дараа шєнийн клубт танилцсан монгол
бизнесмэн залуугийн тусламжтайгаар угаалгын єрєєний цонхоор оргож,
Сєvлд очоод, тєд удалгvй эх орондоо эсэн мэнд очжээ. Харин гэр
бvлийнхэн нь охиндоо юу тохиолдсоныг одоо хvртэл мэдээгvй л байгаа
гэнэ.
"Хvний Эрхийг Хамгаалах Бодлого Судлалын Тєв" Т.Б.Байгууллагын
судлагаагаар энэ мэтээр хvний наймааны золиос бологсдын тоо Монгол орны
хувьд жил бvр 3000-5000 байгаагийн ихэнх нь хvvхэд, эмэгтэйчvvд байх
бєгєєд бэлгийн мєлжлєгєд дагнан єртєж байгаа юм. Хvний наймааны
хохирогчид нь гадаадад шєнийн клубт ажиллах, массажчин хийх мэтийн далд
агуулгатай хуурамч заруудын шугамаар орчин цагийн боолчлолд єртєх
замдаа “морддог” байна. Зуучлагчид нь тэдний пасспортыг хураан авч,
замын болон бусад зардлынхаа єрийг барагдуулахаас нь нааш тавьж
явуулалгvй, “єрийн барьцаанд” авч, биеийг нь vнэлvvлдэг аж.
Зарим охид нь Номин шиг оргож чаддаг бол мєнгє, бичиг баримт болон
бусад зvйл хомс нэг нь хэдэн жилээр ч хамаагvй харь нутагт бэлгийн
дарамтан доор амьдарсаар байдаг. Олон олон монгол бvсгvйчvvд зодуулж,
хvчээр хар тамхи хэрэглэн, хvсээгvй бэлгийн харьцаанд бор мєнгєний
тєлєє удаа дараа орсоор байна. Сар шиг холын газарт, хvний эрхэнд биеэ
vнэлж байгаа монгол охидын тєлєєллийг харая гэвэл Бээжингийн зарим
шєнийн клубууд, Макао-гийн ихэнхи халуун усны газар, болон Хятадын хил
дээр орших Эрээн хотын дурын эмсийн хvрээнгээр ганцхан шагайхад л
хангалттай болох нь гашуунаас гашуун vнэн болоод байна.
Улаанбаатар хот дахь "Хvний Эрхийг Хамгаалах Бодлого Судлалын Тєв"
Т.Б.Байгууллагын тєслийн удирдагч Эрдэнэчулууны Амгалан: “Манай орноос
хvний наймаанд єртєгчдийн тоо жилээс жилд єсч байна. Залуу охид хаа
холоос, харь нутгаас аз жаргалыг хайдаг. Тэд гадаадад гарвал илvv
сайхан амьдарна гэж итгэдэг. Тэдний ингэж бодох нь зєв ч гэсэн, зуучлах
хvнээ сайн судлаагvйн улмаас хилийн чанадад очмогцоо шєнийн жаргал
бэлэглэгч, гунигт дэнгийн эрвээхий болж хувирдаг. Нэг vгээр хэлбэл тэд
бол зvгээр л нэг боол болдог.” – гэж байна.
Бас нэгэн сэтгэл сэртхийлгэсэн мэдээ гэвэл, 2009 оны 6-р сард АНУ-ын
Засгийн Газраас гаргасан Хvний Наймааны Судалгааны дvнд Монголын
хохирогчид улам хvрээгээ тэлж, Герман, Израил, Арабын Нэгдсэн Эмират
болон бусад орнуудад биеэ vнэлэх болсон гэсэн албан ёсны мэдээлэл юм.
Тvvнчлэн сvvлийн жилvvдэд монгол бvсгvйчvvд гадаадын иргэдтэй, тэр
дундаа Ємнєд Солонгосчуудтай гэр бvл болох явдал хэт олширч байгаа
ажээ. Тэдний ихэнх нь мєн л адил дарамт шахалт, хvчирхийлэл доор
амьдардаг нь нотлогджээ.
Харин зуучлагчдын хувьд бас л сайхан амьдарч, баян болохын тvvс болсон,
боловсрол муутай, хvчирхийлэлд дуртай хvмvvс байдаг юм байна. Зарим нь
бvvр хохирогчдын ойр дотны найз нєхєд, хамаатан садан нь байдаг нь
даравч дардайх хамгийн аймшигтай vнэн ажээ. Харин хохирогчид нь ажиллах
нєхцєл, шан харамжных нь арай барагтайг харсан мэргэжлийн биеэ
vнэлэгчид болон гадаадад сургууль ажилд зуучлана гэсэн сонин,
телевизийн заранд хууртсан эмэгтэйчvvд гэсэн хоёр янз байдаг. Солонгост vнэгvй суралцуулна гэсэн зард хууртан
Чэжv аралд очин 3 жилийн турш хvчээр биеэ vнэлж байгаад эх орондоо
оргож ирсэн Номин бvсгvй. Тэрээр одоо хvртэл ажилгvй байгаа бєгєєд ахин
баригдаж, хvний наймаанд єртєх эрсдэлтэй нєхцєлд амьдарч байна. Жил бvр 3000-5000 монгол хvн хvний наймааны
золиос болдог гэсэн албан ёсны тоо гарчээ. Тэдний ихэнх нь ядуу
амьдралтай, боловсрол муутай охид бvсгvйчvvд байдаг бєгєєд ихэвчлэн
зураг дээрхи шиг Улаанбаатарын захын дvvрэгт орших гэр хорооллуудад
амьдардаг. Монголчуудын дєрєвний нэг нь амьдралын баталгаажих
тєвшингєєс доогуур амьдардаг байна. Эрээний биеэ vнэлэгчдийн хорооллын баримал. Энэ
нь тус хотын тєв талбайд байдаг хєшєєний жижиг хувилбар нь юм байна.
Vvнийг Монгол бvсгvйн гоо vзэсгэлэнг шагшин магтах зорилгоор байруулсан
гэх боловч vнэндээ эрээнд дэлгэрээд байгаа хєрш орныхоо бvсгvйчvvдийг
буруу замруу хєтлєхийн бэлэг тэмдэг ажээ. Эрээний нэгэн эмсийн хvрээлэнгийн ажилтан
vvднийхээ цонхыг цэвэрлэж байгаа нь. Эрээний Golden Bridge Street дэх
нэг эмсийн хvрээлэн бvрт ихэвчлэн 10 эмэгтэй биеэ vнэлж, нэг эрэгтэй
харгалзагч ажилладаг байна. Тvvнчлэн бидэнтэй тааралдаж, ярилцсан
тэндэхийн биеэ vнэлэгчид бvгд монгол бvсгvйчvvд байсныг хэлэх хэрэгтэй
байх. Golden Bridge гудмын vдшийн тєрх. Неон гэрлээр
чимсэн цонхны цаанаас биеэ vнэлэгчид хажуугаар такси хєлєглєн єнгєрєх
эрчvvдийн анхаарлыг татахаар чармайх ажээ. Тэндэхийн “ажилчид нэг
шєнєдєє 2-3 vйлчлvvлэгч тогтмол авдаг байна. Залуу бvсгvйгийн цагийн
хєлс нь дунджаар 200 юан юм байна. Хятадын Эрээн хотод 300 орчим биеэ vнэлэгч
ажилладаг. Хэрэв тэнд ажилладаг эмэгтэй vйлчлvvлэгчдээ биеэ “зарах”-аас
татгалзвал улам бvр єрєнд унаж, зуучлагчдынхаа зvгээс бие болон бэлгийн
дарамтанд удаа дараалан єртдєг байна. Эрээний нэгэн биеэ vнэлэгч (монгол бvсгvй) ажлаа
дуусгаад, эмсийн хvрээлэндээ эргэн ирж байна. Golden Bridge Street нь
монголын хилээс хэдхэн минутын зайд байх биеэ vнэлэгчдийн гудам юм.
Тvvнчлэн тус гудамны хажууханд нь цагдаагийн газар байрладаг ажээ. Хятадын Эрээн хотын Golden Bridge Street-ийн
эмсийн хvрээлэнгийн нэгэн “бэлгийн ажилтан” монгол эмэгтэй шєнєдєє
бэлтгэж байна. Эрээн нь хvний наймааны золиос болсон монгол
эмэгтэйчvvдийн “тойрон аялалын” эхний зогсоол юм байна. Тэдний ихэнхи
нь яван явсаар Макао-гийн массажны газарт хvргэгдэж, оргон зайлах
боломж бvр багатай болдог аж. Эрээний эмсийн хvрээлэнгийн нэгэн ажилтан
єрєєндєє зогсож байна. Эмсийн хvрээлэнгvvд нь тэдний хувьд ажиллаж,
амьдрах газар нь болдог. Зуучлагчид нь тэдний байрны хєлс, замын зардал
болон бусад зардал, бvр бэлгэвчийг нь хvртэл авч єгдєг учир эдгээр
бvсгvйчvvдийг энэ єрєє барагдуулж дуустал нь чєлєєлдєггvй юм байна. Эрээн хотын их захын дэргэд зогсох энэ хоёр
эмэгтэй бол Хятадад авч ирсэн Монгол бvсгvй бvрийнхээ тєлєє 2000 юан
авдаг зуучлагчид юм. Тэдний нэг нь хэлэхдээ: “Энд маш олон монгол
хvvхнvvд ажилладаг. Зарим нь биеэ vнэлэгч болох гэж байгаагаа мэдэж
ирдэг”- гэсэн бол нєгєєдєх нь: “Зарим нь мэддэггvй ш дээ!” гэж хээв нэг
хэлж байжээ.
Макао дахь хvний наймааны гол “зах” нь массаж,
сауны газрууд байдаг. Тэдгээр газруудад тєрєл бvрийн vйлчилгээний
тєдийгvй орон оны бvсгvйчvvдийг сонгон vйлчлvvлэх бvхэл бvтэн цэс
(menu) санал болгодог. Тэндэхийн ажилчин эмэгтэйчvvд тухайн саун юмуу
массажны газартаа ажиллаж, амьдардаг байна. (James Wasserman/
Globalpost)
Vргэлжлэл...
Хvний наймаанд єртєх магадлал хамгийн єндєртэй залуу vеийнхний аюулгvй
байдлын тєлєє ажилладаг Хvvхэд Залуучуудын Хамгаалал, Хєгжил
Т.Б.Байгууллагын ажилтан Аня Манга: “Ийм байдалд орсон охид ихэвчлэн
ядуу зvдvv амьдралтай байдаг. Тэд бусад охид сайхан хувцаслаж, их дээд
сургуульд явж байгааг хараад єєрийн эрхгvй тэдэнтэй адилхан байхыг
хvсдэг. Ингээд тэд гадаадад гарвал л сайхан амьдарна гэж итгэдэг.
Тиймдээ ч єєрсдийг нь гадаадад гарахад нь туслах хvмvvсийг хайж эхэлдэг
юм. Ингээд л тэдний энэ гэнэн сэтгэл, итгэлийг зучлагчид ашигладаг
байна.”- гэжээ.
Хил дамнуулан “зарагдсан” бvсгvйчvvд эх орондоо эргэж ирэхдээ ч бие
болоод сэтгэл санааны нєхєж баршгvй хохирол амссан байдаг. Тэдний ихэнх
нь бэлгийн замын маш олон тєрлийн євчинтэй, бэлгийн дарамтнаас vvсэн
олон янзын шарх сорвитой болсон байдаг. Тэднийг эргэж ирэхэд нь нийгэм,
гэр бvл нь халуун дотноор хvлээн авалгvй, гадуурхаж, доромжилдог нь бас
vнэн юм. Тvvнчлэн тэд ажлын ямар нэгэн дадлага туршлага байхгvй, хvнтэй
харилцах орчин хязгаарлагдмал байсан тул эргээд л биеэ vнэлэгч юмуу,
хvний наймааны зуучлагч болж хувирах нь олонтаа тохиолддог байна. Энэ
бол хvний наймаа хэмээх аймшигтай тахлын гарах гарцгvй чєтгєрийн тойрог
юм.
Улаанбаатар дахь Монголын Хvйсийн Тэнцвэрт Байдлын Тєв ТББ нь хvний
наймаанд єртєж байсан хохирогчдыг эргvvлэн нийгэмшvvлж, эрvvлжvvлэх
сургалт явуулдаг юм байна. Тус тєвийн тэргvvн Ганбаясгах Гэлэгийн
хэлснээр, уг байгууллага нь 2003-2007 оны хооронд 115 хохирогчтой
ажиллаж, тусгай хєтєлбєрт хамруулан сургасан боловч 23-т нь эргээд
хэвийн амьдралдаа ороход нь тус болж чадсан байна. Тэрээр: “Охид маш
гvн шарх, амьдралдаа арилгаж баршгvй хар толботой vлдсэн байдаг. Тэд
эргээд хvний наймааны зуучлагч юмуу золиос болох, амиа хорлох магадлал
тун єндєр байдаг юм. ”-гэлээ.
Харамсалтай нь єнєєгийн Монголын нийгэмд ганц нэгхэн Тєрийн Бус
Байгууллагуудаас єєр хvний наймаанд єртєєд, эх орондоо эргэж ирсэн
охидод туслах газар байдаггvй. Засгийн Газрын бvртгэлээр Монгол улсад
єнєєг хvртэл хvний наймаатай тэмцэх хамгийн наад захын стандарт байхгvй
байгаа юм. Тvvнчлэн уг сєрєг vзэгдэлтэй тэмцэх яг тогтсон, нарийн хууль
байддаггvй тєдийгvй Засгийн Газар нь хэдхэн ТББ-уудтайгаа хамтарч
ажилладаг нь хохирогчдод бvрэн тєгс туслахад огт хангалтгvй байгаа нь
харагдаж байна. Мєн хvн ардын ажилгvйдэл, ядуурал газар авч байгаа нь
дээрхи vзэгдлийг єдєєхєд хамгийн ихээр нєлєєлж байгаа юм.
Дээрхи нєхцєл байдлуудаас болж Номин бvсгvй шиг олон олон охидод ямар ч
аюулгvйн баталгаа байхгvй байна. Єєрєє хэлбэл ядуу дорой амьдралтай
монгол охид бусад орны сая сая охид шиг хvний наймааны золиосны бэлэн
єгєєш гэсэн vг. Номин Солонгос дахь шєнийн ажлаасаа зугтаж эх орондоо
ирснээсээ хойш гахайн фермд хэдэн сарын турш ажиллаж байгаад
Улаанбаатарт ажилд орохоор иржээ. Гэсэн ч тэрээр єдий болтол ажил олж
чадаагvй л байгаа боловч нэгэн Солонгос бааранд орохоор єргєдлєє єгєєд
байгаа юм байна.
Одоохондоо тэрээр нэгэн гэр хороололд хамаатнуудтайгаа хамт ядруухан
амьдарч байна. Номин єнєєдєр: “Ирээдvйд би Их Сургуульд ороод сайн
дvнтэй тєгсєхийг хvсч байна. Хэрэв тэгвэл би гайгvй ажилд орох байх аа.
Гэхдээ л гайгvй ажил олох их хэцvv л дээ.”- гэж сууна.
Ямартай ч тvvний vлдсэн амьдралын зам дардан байж, олон олон Монгол
охидод сургамж ухаарал, итгэл найдвар бэлэглэг гэсэн ерєєлєєр
сурвалжлагаа єндєрлєе. Эх сурвалж : http://www.globalpost.com/dispatch/asia/090629/stolen-mongolia?page=0,0
|