Гачуурт, Хужирбулан хоёрын дундах хэсэг газарт “Энэ Ли миний эзэмшлийн газар” гээд биччихсэн байх юм..
Єєрийн юм шиг хєлбєрєх єєхєлсєн бєєртнvvд
“Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэдэг vгээр єгvvллээ эхлэе. Одоо бvр монгол хvн хорвоогийн мєнх бусыг vзэхдээ ч харийнхны гap дээрээс хэн нэгнээ оршуулах газраа худалдан авч байна. Тэгээд vvндээ cap бvр татвар тєлдєг гэнэ. Тэнгэрт хальсан нэгнээ амар тайван нойрсуулах гэсэндээ аль болох хvний гар хvрэхгvй газрыг сонгож байгаа нь тэр юм байлгvй. Єргєн уудам газар нутаг, євгєдєєс заяасан єв уламжлал минь ингэж харийнхны гарт чимээгvйхэн орсоор байх уу.
Аалзны тор адил дамлаж худалдах хууль бус газрын наймаа хэрээс хэтэрснийг чихтэй бvхэн мэдэж байгаа ч зогсоож чадахгvй л байна. Магадгvй vvнд хариуцлага тооцогч нь єєрєє ч холбоотой байж мэдэх. Тиймгvй бол ужиг болсон энэ євчнийг урьдчилан сэргийлэх дом байтугай нь байж л таараа, бvхэл бvтэн улс орон шvv дээ. Манай орны ашигт малтмалыг хэн дуртай эрх мэдэлтний rap нь хvрч л байвал наймаалцах тохиолдол олонтаа байх шиг. Одоогоос жил гаруйн ємнє Сарантуяа гэгч эмэгтэйн нэр дээрээс ашигт малтмалын дєрвєн газрын лиценз Хятадын Шинжиан мужийн нэгэн компанид зарагдаж байсан баримт бий. Тэдгээр нь Баянхонгор, Дархан гэх мэт єєр єєр аймгуудад байрлах ашигт малтмалын лиценз байжээ.
Ингэж єєрєє ашиглахгvй хэрнээ єдий тєдийгєєр нь лиценз эзэмшиж, тvvнийгээ гадныханд vнэ хvргэн зардаг сvлжээ цэцэглээд олон жилийг vдэж байгаа. Япон нєхєртэй нэгэн монгол бvсгvй бvр зуу гаруйгаар тоологдох лиценз эзэмшдэг тухай урьд нь хэвлэлд нийтлэгдэж байсан. Монгол улсынхаа хуулийг гууль болгон єєрсдийн эрх ашигтаа нийцvvлж хєлбєрvvлсээр байх уу, эрх мэдэлтнvvд ээ.
Ж.Саруул