Пүрэв, 2024-12-26, 10:44 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 4
Онлайн Зочин: 4
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 3 » “Арай ч дээ”
11:28 PM
“Арай ч дээ”



ХАРИЙН ХYНИЙ ЄВЄР ТVШИЖ САЙХАН АМЬДРАЛ МЄРЄЄДСЄН УХАМСАР ДОРОЙ ЭМС ОХИД ИЧИХ ЁСТОЙ


“Арай ч дээ” гэж халагламаар зvйлийг интернэтээс vзээд єєрийн эрхгvй бухимдах бас єрєвдєх, эмзэглэх сэтгэл нэгэн зэрэг тєрснийг нуух юун.

Саяхны нэг єдєр “Монгол охид ичмээр юм” гэсэн гарчигтай электрон захидал ирснийг уншихад солонгос хvнтэй гэр бvл болохыг хvсч, ярилцлагад орон, єєрийгєє сурталчилж байгаа эмэгтэйчvvдийн бичлэг байлаа. /бичлэг www.bolod.mn-д бий/Уг сайтад 17-30 орчим насны 20 гаруй эмэгтэйчvvдийн бичлэг байв. Мэргэжлийн хувьд багш, тогооч, оюутан гэхчлэн янз бvр ч ихэнх нь ажилгvй, сургуульд сурч байгаад хаячихсан, эсвэл аль нэг дээд сургууль тєгссєн ч ажилд орж чадаагvй нэг ёсондоо “гэрийн дээдийнхэн” байв. Мєн тэдгээр эмэгтэйчvvдийн дийлэнх нь олон хvvхэдтэй, амьдралын боломж тааруухан гэр бvлд тєрж єсчээ.

Єєрийгєє танилцуулж, хэлэх гэсэн санаагаа илэрхийлэх чадвар маруухан хэрнээ “сэтгэл сайтай солонгос хvнтэй гэр бvл болж амьдралаа дээшлvvлмээр байна. Нэг их хєгшин биш л бол нас нь хамаагvй ээ.” гэж хэлж байгааг нь харахад ємнєєс нь ичмээр санагдаж байв.
25 настай Уянга /нэрийг нь єєрчилсєн болно/ гэдэг эмэгтэйгээс “Та яагаад заавал солонгос хvнтэй гэр бvл болохоор шийдэж энэ тєвд хандсан бэ” гэсэн асуулт тавихад “Солонгос гэдэг агуу гvрэнтэй танилцаж, ёс заншлаас нь суралцаж, єєрийгєє хєгжvvлэх гэсэн юм. Тэгээд ч солонгос хvмvvс чинь соёлтой, эмэгтэй хvнийг хайрлаж, хvндэлж чадна.

Энд амьдарч байгаагаасаа илvv сайхан амьдрах гэсэн юм” хэмээн хээв нэг хариулж байх юм. Хэл нэвтрэлцэх нь битгий хэл барааг нь ч хараагvй хvнтэй гэр бvл болж сайхан амьдрахыг мєрєєдсєн эдгээр охид бvсгvйчvvд манайд хэт хvчээ авч байгаа Солонгосын савангийн дууриудаас солонгос эр хvнийг бишрэх сэтгэл тєрсєн бололтой. Телевизийн суваг болгон дээр нэрийг нь єєрчлєн улиг домог болтол нь цацаж байгаа Солонгосын олон ангит киног Засгийн газар нь залуучуудынхаа эрээ цээргvй бэлгийн харьцаа, зах замбараагvй амьдралын хэв маягийг нь таслан зогсоож, ариун хайр, хvн хvнээ хайрлах сэтгэлийг бий болгохын тулд зориудаар кино болгож хvргэдэг гэсэн. Тэгэхээр залуусынхаа сэтгэхvйд нєлєєлж єєрчлєхийн тулд хэрэгжvvлж байгаа бодлогыг нь шууд тусган авч, Чан Ву, Ин Ха, Ким Ду Хан нарыг сохроор шvтэн биширч байгаа зарим эмс охид тун ч єрєвдмєєр санагдах юм. Бас болоогvй агуу их гvрний соёл, заншлаас нь суралцахын тулд харийн хvнд эцэг эхээс заяасан биеэ шууд л тавиад єгєх юм гэнэ. Соёл, иргэншлийн тухай ярих аваас олон мянган жилийг туулахдаа нvvдэллэн амьдарч байсан ч ардынхаа сайхан ёс заншлыг гээгээгvй, Азийн зvрхэн тушаа байрлах Монгол Улс аль ч гvрэн улсад гайхуулахаар ёс заншил, соёл иргэншилтэй улс шиг л санагдах юм.
Ер нь тэгээд єнєєгийн амьдралаасаа илvv сайхныг тєсєєлєн ёстой нєгєє олон ангит кинон дээр гардаг шиг сайхан байшинд амттан идээд сууна гэвэл тэрэн шиг худлаа зvйл байхгvй биз ээ. Гадаадын хvнтэй зуучлан танилцсан, нэн ялангуяа солонгос хvнтэй гэр бvл болсон эмэгтэйчvvдийн сэтгэхvйд байдаг шиг тийм сайхан амьдралынх нь оронд хєдєє тосгоны хахир хатуу орчин хvлээж байдгийг олон жишээ бидэнд харуулсан.
Харамсалтай нь хяналтын байгууллага байхгvй.

Уг нь ард тvмний татвараар цалинжиж байгаа нэлээд хэдэн тєрийн байгууллага мєн эмэгтэйчvvдийн эрх ашгийг хамгаалсан тєрийн бус байгууллагууд байдаг. Гэтэл тэд vндсэн ажлаа хийхгvй л байх шиг байна. Мєн хичнээн хэлж яриад байхад ойлгохгvй єєрийгєє ямар амьдрал руу тvлхэж байгаагаа мэдрэхгvй байгаа зарим нэг ухамсар дорой охид бvсгvйчvvдийг буруутгах уу. Сайхан ажилтай, амьдралтай бол харийн хvний гэргий болох гэж манай бvсгvйчvvд зvтгээд байхгvй нь ойлгомжтой болохоор ард тvмнийхээ сайн сайхны тєлєє гэж тэнхээ мэдэн орилж гарч ирсэн хэрнээ хэлсэн амнаасаа буцаж байгаа улс тєрчдийг буруутгах уу. Ядуу тарчиг оронд тєрсєн та бид єєрсдєє буруутай юу. Гэтэл “vйлчлэгч, зєєгч, угаагч ажилд авна” гэсэн зар хаа сайгvй л байдаг юм байна лээ. Харин эрчvvдийн єврийг дулаацуулж vнэ цэнээ алдаж тєрж єссєн эх нутгаасаа хол байсны оронд шал угаасан нь уг нь дээр л баймаар юм даа.

Хvмvvс
Category: Мэдээ | Views: 1481 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 2
0  
2 dunaraa   (2009-08-07 6:04 PM) [Entry]
honogiinhoolniihoo l tuluu amidarch bga ted solongosiin amidarlig vzseneeree l oilgono sh dee nom unshdaggvi surah bolomjgvi medeelel bhgui ted uur yu olj harah we tiim l ym bol tv-eer ter dald amidraliig ni haruulaad helmegdsen ohid hvvhnvvdiin tuhai tcuwral gargaach

0  
1 aanag   (2009-08-04 7:00 PM) [Entry]
en llruun sawangiin duuruudiig gargamaargui bgaam shaal t1 amidralgui yumnuud, en odoogiin ohid zaluusd uneheer muu ulger durail bolj bna sh d, suuliin ued amia horlogsodiin diilenh ni zaluus ter dundaa nasan hureeguichuud ih ezleh bolson en bol sawan duuritai l holbootoi l doo

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz