Хятад иргэдэд хориод мянган ажлын байр бэлдэж өгчээ
Монгол Улсын Засгийн Газар ийм хачирхалтай шийдвэр гаргаагүй байсан
бол Монголд ажилгүйчүүдийн тоо их цөөхөн байх байжээ. Гайхалтай
сонсогдож байгаа биз. Олон зуун саяар тоологдох ажилгүйчүүдтэй болохоор
нь эхлээд өмнөд хөршөө ажлын байраар хангахаар шийдсэн бололтой юм. Гадаадаас
эайлшгүй шаардлагатай нарийн мэргэжлийн ажилчид, мэргэжилтэн авч
бололгүй яахав. Авсаар ч ирсэн. Гэхдээ манайхан зам тавьж, барилга
барьж, газар ухаж чадахгүй учраас тэр биш байх. Ямар тохиолдолд
гадаадаас мэргэжилтэн, ажилчид авах тухай нарийвчлан заасан хууль бий.
Уг хуулинд зааснаас бусад тохиолдолд гаднаас ажилчид авсан компаниуд
ажилчин нэг бүрээр тооцож cap тутам 216 мянган төгрөгийг улсад төлөх
учиртай. Энэ төлбөр НХХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд
төвлөрч, ажлын байр шинээр бий болгоход зарцуулагддаг. УИХ жил бүр
улсын төсөв батлахдаа дээр дурдсан санд мөнгө хуримтлуулах төлөвлөгөө
өгдөг юм билээ. Жишээ нь 2008 онд 25 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр
төлөвлөсөн байна. Мөн ч олон ажлын байр бий болгох мөнгө шүү.
Харамсалтай нь манай НХХЯ ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх
сонирхолгүй байна уу, эсвэл дээрээс нь Засгийн Газар дарамтлаад байна
уу, мэдэхгүй юм, байсхийгээд л гаднаас баахан хятад ажилчид оруулах
тухай тогтоол гаргаад зогсохгүй, заавал төлөх ёстой төлбөрөөс чөлөөлж
хууль зөрчих нь зуршил болов. Хоёр гурван зуун ажилчин оруулж болох л
доо. Бүр хорь гучин мянгаар нь оруулаад байдаг нь анхаарал татмаар.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэж л байдаг байлгүй. УИХ ч дүүрч.
Тэдний дотор хятад ажилчид оруулдаг, оруулах сонирхолтой компанийн
хувьцаа эзэмшигчид төдийгүй, захирлууд ч сууж байгаа.
Бүр байчихаад Хятад ажилчдад зориулан тогтоол гаргадаг болов
Та бүхэнд гаргасан нэг тогтоолыг нь үзүүлж байна. Өнгөрсөн он
жилүүдэд хичнээн ч ийм тогтоол гарган хятад ажилчдад ажлын байр бэлдэж
өгснийг бүү мэд. Ядаж авах ёстой төлбөрийг нь тооцож аваад
монголчууддаа ажлын байртай болоход зориулсан бол ч бас яахав. 2008 оны
УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу 2008 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд
С.Баяр, НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл хоёр гарын үсэг зурж 8000 шахам хятад
ажилчин Монголд оруулсан баримт хэвлэлээр гарч байв. Эхнийх нь 2008 оны
дөрөвдүгээр сарын 2-ны 125, нөгөө нь мөн оны дөрөвдүгээр сарын 30-ны
өдрийн 158 тоот тогтоолууд юм. Хоёрхон сарын дараа болсон УИХ-ын
сонгуульд МАХН мөнгө гэдгийг ч ёстой “Найман Намсрай” шиг л цацсан. Тэр
мөнгөнийхөө тодорхой хэсгийг эндээс босгосон байх гэх хардлага одоо ч
явж л байдаг. Ингээд зогссон гэж бодож байтал үгүй юм аа. Ёстой нөгөө
“амташсан хэрээ 13 дахина” гэгч л энэ болов. 2009 оны дөрөв, тавдугаар
саруудад мөн л дээрх жишгээр хоёр тогтоол гаргаж арван мянга шахам
хятад ажилчид оруулж ирсний ихэнхийг төлбөрөөс чөлөөлж, улсад орох
учиртай хэдэн арван тэрбум төгрөг алга болжээ. Нэг хятад ажилчин cap
бүр 210 мянган төгрөг гэхээр cap тутам 21 тэрбум төгрөг, жилдээ 254
тэрбум төгрөг орох байж. Ерөнхийлөгчийн сонгуулиас ганцхан сарын өмнө
гарсан дээрхи тогтоолын өмнөхөөсөө ялгаатай нь Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд гарын үсгээ зурчихаж. Хэдэн зуугаар нь, бүр мянгаар нь
хятад “мэргэжилтэн” оруулах зөвшөөрөл авсан компаниуд нь “Аз зун хуай”,
“Зун шин”, “Зунго жиэнь жү Монгол”, “Ин ши фин”, “Зад ран”, “Чи
тай”,”Да чин Тамсаг” гээд хятад нэртэй компаниуд байх юм. Үүнээс ч
хачирхалтай үйлдэл бас байнаа. Дорнод аймагт газрын тос олборлож байгаа
“Да чин Тамсаг” гэж компани 1900 хятад ажилчин оруулах зөвшөөрөл аваад
НХХЯ-ны шаардлагаар зохих төлбөрөө хийчихэж. Мэдээж хэдэн тэрбумаар
тоологдох мөнгө. Тэгсэн Шадар сайдын шахалтаар нөгөө мөнгийг нь буцаан
олгох шийдвэр гаргасан байгаа юм. Тогтоол дээр С.Баяр, Т.Ганди хоёр
гарын үсэг зурсан болохоор Шадар сайдад хамаагүй ч юм шиг. Ингээд
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө (Санамсаргүй тохиолдол байж болох л доо)
тэр мөнгө хятад эзэддээ буцаж очжээ. Бүгд эзэндээ очсон эсэхийг бүү
мэд. Дашрамд дурдахад саяын үерийн үеэр Засгийн Газрын комиссын дарга,
Шадар сайд М.Энхболд үерт нэрвэгдсэн иргэдэд баахан тусламж гардуулсан
даа. Сайдыг үгээ хэлж байхтай зэрэгцээд өнөөх “Да чин Тамсаг” компани
зургаан сая төгрөг хандив болгон өгснөө сүр дуулиантай зарлаж байна
лээ. Бас л тохиолдол байх гэж итгэе.
Олхонууд ШААБАР
|