Пүрэв, 2024-12-26, 10:36 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 2
Онлайн Зочин: 2
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 4 » Итгэл даалгүй “нутаг” буцагсад
4:49 PM
Итгэл даалгүй “нутаг” буцагсад

Итгэл даалгүй “нутаг” буцагсад


Хэдхэн хоногийн өмнө дөө. Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн өргөн барьсан Өршөөлийн тухай хууль нүд ирмэхийн зуурт хэрэгжин батлагдаж 2000 гаруй хүн «аавынхаас» гарч, 1000 гаруй хүний ял тодорхой хэмжээгээр хасагдсан. Харамсалтай нь наранд гарч, эрх чөлөөндөө бялуурсан тэд түрүүчээсээ «нутаг буцаж» эхэллээ. Уг нь тэдэнд хандаж Монгол улсын төрийн тэргүүн итгэл дааж сайн сайхан амьдрахыг дахин, дахин сануулан захиж, хүлээж авч байгаа нийгэм болон бусад хүмүүст ч элэгсэг дотно байхыг учирлан хэлж байв. Ер нь төрийн өршөөл, уучлалаар суллагдсан хүмүүсийн цөөнгүй нь эргээд гэмт хэрэгт холбогддог гэсэн судалгаа бий. Тухайлбал 2006 онд төрийн өршөөлөөр суллагдсан хүмүүсийн нэлээд хувь нь эргэн хоригдож байжээ. Энэ явдал давтагдах газаргүй гэж сэрэмжилсэн ард иргэд ч саяын өршөөлийн хуулийн дараа битүүхэн айдастай байлаа. Тэгээд ч энд онд буюу 2009 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 10724 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 159 хэргээр буюу 1.5 хувиар өсчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, дээрэмдэх болон хүний амь насанд халдах, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг, аж ахуйн эсрэг гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 8.7-38.9 хувиар тус тус нэмэгдсэн байгаа нь нэгийг бодууштай. Гэхдээ төр тэдэнд итгэж бас нэг боломж олгож өршөөн суллав. Энэ удаагийн өршөөлийн хууль найм дахь удаагийнх. Өөрөөр хэлбэл Монголын төр засаг 28 жилийн өмнөөс гэмт хэрэг хийсэн иргэддээ өршөөл үзүүлж байгаа. Энэ тухай сонирхуулхад анх 1981 онд Ардын хувьсгалын 60 жшгайн ойгоор АИХ-ын 198 дугаар шийдвэрээр тухайн үед ял эдэлж байсан иргэдэд өршөөл үзүүлжээ. Өршөөлд тухайн үед ял эдэлж байсан нийт хоригдлын 35.7 хувь буюу 1000 орчим хүн суллагдаж байжээ. Үүний дараа нь 1984 оны арван нэгдүгээр сарын 13-нд БНМАУ тунхагласны баярыг тохиолдуулан АИХ-аас нийт хоригдлын 44.1 хувь буюу 2000 орчим хүнийг «нарснаас» наранд гаргаж байсан байна. Ингээд 1987 онд Аугаа их Октябрийн 70 жилийн ойг нижгэр сайхан тэмдэглэхдээ эрх чөлөөгөө хасуулсан нийт хоригдолын  61.9 хувийг өршөөн суллаж баярлуулжээ. Харин дөрвөн жилийн дараа буюу 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор анх удаагаа Өршөөлийн тухай хуулийг Монгол Улс баталжээ. Тус хуульд нийт хоригдогсдын 63 хувь нь хамрагдан эрх чөлөөт иргэн болж байжээ. Үүнээс хойш 1996 онд буюу Монгол Улсад Тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойгоор нийт хоригдогсдын 96 хувь, 2000 оны долдугаар сарын 7-нд Ардын хувьсгалын 79 жилийн ойгоор эрх чөлөөгөө хасуулан ял эдэлж байсан нийт хоригдлын 72.4 хувийг тус, тус өршөөн чөлөөлжээ. Улмаар Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ой буюу 2006 онд нийт хоригдогсдын 48.6 хувийг Өршөөлийн хуульд хамруулан, эрх чөлөөг нь олгож байсан аж. Гэвч эдгээр суллагдагсадын хамгийн багдаа арав гаруй хувь нь эргээд гэмт хэрэгт холбогддог ажээ.
Харин энэ удаагийн өршөөлийн тухай хуулийг Ардын хувьсгалын 88 жилийн ойн өмнөхөн хаалттай хэлэлцэж баталсан билээ. Өршөөлийн хуульд, гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн болон насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргийн улмаас ял эдэлж байгаа залуус, насанд хүрээгүй хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд. Ял эдэлж байхдаа бие махбодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдаж тахир дутуу болсон зэрэг 2000 гаруй хоригдолыг өршөөн суллав.
Өргөст торны цаанаас гэрэлт нарны зүг, өршөөгдөн гарах өдөр хоногоо хуруу даран тоолж байсан тэдний өгсөн сайн сайхан амьдарна гэсэн ам тангаргын цуурай тасраагүй байна. Бас итгэлцлийн захиан дээр зурсан гарынх нь үсэгний бэх хатаж амжаагүй байгаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө өршөөлөөр суллагдсан нэгэн хоригдол автобусны буудал дээр «Намайг төр өршөөсөн юм чинь. Та нар яах юм» хэмээн агсарч хүн хутгалсан хэрэг гарч олныг цочроов. Мөн бас нэг өршөөгдсөн ялтан хамт архи ууж байсан хүнийхээ хоолойд хутга тулган хэрчээд зугтжээ. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд хохирогч гэх этгээд гомдлоо эргүүлэн татсан тухай НЦГ-аас мэдээлэв. Энэ мэтээр өршөөгдөгсдийн үйлдсэн гэмт хэргүүд ар араасаа цуварч эхэллээ. Нийслэлийн эрүүлжүүлэх байранд ч тэд олноороо «зочлох» болжээ.
Нэг үгээр хэлэхэд тэд төрийн итгэлийг даалгүй нутаг буцах болов. Тэнд эдээ мартсан хүн шиг эргэж буцах тэднээр шорон дахиад дүүрэх бололтой. Тиймээс төр уучилж чаддаг шигээ шийтгэж бас чаддаг гэдгээ харуулах үлдлээ.

Д.Өсөх-Эрдэнэ


Category: Мэдээ | Views: 909 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 2
0  
2 aanag   (2009-08-05 2:22 PM) [Entry]
yaana daa :((

0  
1 boldoo   (2009-08-04 5:12 PM) [Entry]
“nutag bucah” bish “baidgiinhaa baruun hayand ochiv” gevel iluu onchtoi met.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz