Пүрэв, 2024-12-26, 10:53 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 6 » Монгол /баян, ядуу/
11:42 AM
Монгол /баян, ядуу/


Монгол /баян, ядуу/

-Хоёр хvний нэг нь “ядуу” ангилалд орж байна-
Гадаа байхын аргагvй бvгчим халуун. Нэгдvгээр ангийн сурагч гэмээр бяцхан охин сvvдэрт сууж, ємнєє жин тавьжээ. “Жингээ vзээрэй, жингээ vзээрэй”.

-Нэг удаа жингээ vзэхэд ямар vнэтэй байдаг юм бэ?
-50 тєгрєг.

-Миний дvv тэгээд єдєртєє хэдэн тєгрєг олох вэ.
-2000-3000 тєгрєг элбэг олчихдог юм аа.

-Аав, ээж нь юу хийдэг вэ. Миний дvv сургуульд явдаг уу, яагаад ажил хийж байгаа юм бэ?
-Аав, ээж байхгvй ээ. Би уг нь найман настай, сургуульд арай ороогvй байгаа. Энэ ажлыг эмээ хийдэг байсан юм, гэхдээ одоо бие нь муудсан. Тэгэхээр хэн нэгэн нь мєнгє олох хэрэгтэй биз дээ?
Ингэж тэр охин миний асуултад асуултаар хариулж, хэлэх vггvй болголоо. Би энэ насан дээрээ “Том Жерри”, барби хvvхэлдэйнээс єєр юм боддоггvйсэн. Гэтэл энэ бяцхан охин єєрийгєє, эмээгээ тэжээж байна. Хоногийн хоолоо олохын тулд сурч, боловсрохоо хvртэл хойш тавьжээ.
Аав, ээж нь яасан юм бол? Гэр орон байгаа юм болов уу, эмээгээс нь єєр хамаатан садан бий юу, vгvй юу гээд асуумаар юм зєндєє байлаа. Гэвч охины сэтгэлийн шархыг хєндєхгvй гэсэндээ дуугvй єнгєрєв.

Ийм жишээ Монголд олон бий. Бохь, чихэр, амны алчуур ширхэглэн зарж буй бяцхан хvvхдvvдтэй Та ч гэсэн тааралддаг биз. Тэдний ард ямар амьдрал байгааг таахын аргагvй ээ. Аав, ээж нь нэг бол байхгvй, vгvй бол ажилгvй, архи уудаг байж болно. Эсвэл євчин, зовлонд нэрвэгдсэн ч байж мэднэ. Энэ бvхэн єнєєгийн нийгэмд энгийн асуудал болчихоод байна шvv дээ.

Хvний хэрэгцээг эрэмбэлвээс таван vе бvхий гурвалжин байдгийн доод сууринд нь физиологийн анхдагч хэрэгцээ байдаг гэнэ. Хоол, хvнсээр хангалуун байж гэмээнэ хvн дараа дараагийн хэрэгцээгээ хvсэж, биелvvлдэг аж. Харин удаан хугацаанд ядуу явбаас хvний дээд эрэмбийн хэрэгцээнvvд vхжиж, физиологийн анхдагч хэрэгцээ нь давамгайлан, араатанлиг болдог гэж Америкийн эрдэмтэн Роберт Ректор єєрийн судалгаандаа дурджээ. Товчхондоо, ядуу амьдарч буй хvмvvс хоногийн хоолноосоо єєр юм бодохоо байна. Энэ байдал удаан vргэлжилбээс мєнгє, хєрєнгєний хvрээнээс хальж, нийгмийн асуудал болж хувирдаг. Ингээд хvмvvс мєнгєний биш, араншлын ядууралд нэрвэгддэг байна. “Араншлын ядуурал нь арчаагvй байдал, ажлын ёс зvйн доройтол, мэдэж, сурах тэмvvллийн хомсдол, vр хvvхдээ асран хvмvvжvvлэх хvсэлгvй буюу чадваргvй байдал, гэмт хэрэг, архины дон зэрэг нийгмийн гажигуудын багц юм” гэж Роберт Ректор тайлбарлажээ.

Тэгвэл Монголд араншлын ядуурал хэт газар авсныг цєєнгvй баримт гэрчилнэ. Хvvхдvvд сургуульд явахгvй, хоногийн хоолоо залгуулахын тулд наймаа хийж, бохь, тамхи ширхэгээр зарж байна. Мєнгєний тєлєє амиа ч єгєхєєс буцахааргvй “нинжа” гэгч нийгмийн давхарга хvртэл бий боллоо. Ажилгvйдэл, ядуурал улам гаарч, vvнийг дагаад хулгай, дээрэм нэмэгдсээр.

Статистикийн vзvvлэлтvvд ч vvнийг батална. Ердєє 2.6 сая хvн амтай Монгол оронд хагас жилийн дотор 10 гаруй мянган гэмт хэрэг гарна гэдэг юу гэсэн vг вэ? Бас болоогvй, энэ жилийн эхний хагасын байдлаар аймаг, нийслэлийн хєдєлмєр, халамжийн vйлчилгээний хэлтэст 42.1 мянган ажилгvй хvн шинээр бvртгvvлснээс 25.3 мянга нь ажилд орж, 7.1 мянга нь ажил идэвхтэй эрж, хайхгvй байгаа шалтгаанаар бvртгэлээс хасагджээ. Vvний цаана бvртгvvлээгvй ажилгvйчvvд хэчнээн байгааг бид мэдэхгvй.
Ажлын хэрэгцээ байгаад байхад ажилгvйдлийн тvвшин єсєєд байдаг нь гайхалтай. Барилга, уул уурхай зэрэг ажлын байрыг ихээр бий болгодог салбар нь хvний нєєцийн хомсдолд орж, гаднаас ажиллах хvч оруулж ирээд байгааг юу гэж тайлбарлах вэ? Энэ нь яахын аргагvй нийгмийн гажиг тогтолцоо юм.

Єнєєдєр Монголд ажлын дундаж цалин 250.000 тєгрєг байна. Нэг цагийн хєдєлмєрийн хєлс ойролцоогоор 1250 тєгрєг гэсэн vг. Тэгэхээр бvтэн цаг ясаа цайтал ажиллаад дээрх хэмжээний хєлс авснаас гэртээ тэрийгээд хэвтэж байх нь зарим хvний хувьд амар байна шvv дээ. Америкт нэг цагийн хєдєлмєрийн хєлс дунджаар 10 доллар буюу 15.000 тєгрєг байна. Нєхцєл байдал ийм байхад гадагшаа гарч, хар ажил хийх нь монголчуудын єдрийн бодол, шєнийн зvvд болов. Орос, англи хэлтэй, дээд боловсролтой сэхээтнvvд хvртэл хvний нутагт очиж, аяга тавагхан угааж мєнгє олж явна. Эрvvл чийрэг залуус байрныхаа мєнгийг олохын тулд гадагшаа гарч, хортой нєхцєлд ажиллан, эрvvл мэндээрээ хохирч байна.

Эх орондоо ажиллаж буй хvмvvсийн амьдрал бvр ч амаргvй. Сарын 250.000 тєгрєг гэдэг єл залгуулахаас цаашгvй байна. “Хоёр идэхгvй, хоосон хонохгvй, хоног єдрийг єнгєрєєнє єє” гэсээр цалингаас цалингийн хооронд амьдарна. Хоногийн хоолноос єєр бодох юмгvй доош харж, дорой дуугарах болжээ, єнєєгийн залуус. Vvний цаана “ирээдvйн эзэн ” болох залуусын сурч, боловсрох хvсэл тэмvvлэл нь унтарч, ирээдvйг харах итгэл нь vхэж, зорилго нь мєхєж байгааг тєр, засгийн эрх баригчид анзаарч байгаа болов уу?

“Ядуу хvн байдаг л байх” хэмээн УИХ-ын нэг гишvvн хэлж байсан. Энэ vгнээс дvгнэхэд эрхэм гишvvд ард тvмнээ болоод байна гэж бодож байх шиг байна. Тэгвэл vгvй шvv. Vндэсний статистикийн хорооны хийсэн судалгаанаас vзэхэд 2007 оны байдлаар ядуурлын тvвшин Монголд 34 хувьтай гарчээ. Гурван монгол хvний нэг нь “єлсгєлєн” байна гэсэн vг. Бас болоогvй, санхvv, эдийн засгийн хямрал Монголын иргэдийн хоногийн хоолноос хумсалсаар дээрх vзvvлэлтийг улам єндєрсгєсєн байна. Нээлттэй нийгэм форумын мэргэжилтнvvдийн энэ жил хийсэн судалгаанаас vзэхэд Улаанбаатар хотод ядуурлын тvвшин 57.5 хувьтай гарчээ. Дээрх баримтууд тооны хэлээр монголчуудын єнєєгийн нийгмийн байдал ямар байгааг єгvvлж буй. Мєнгєний гачигдал, эдийн хомсдолоос болж хэчнээн хvн архинд нэвчиж, ааг омог, бяр чадлаа эхнэр хvvхдэдээ гаргаж байгаа бол? Нийгэмд эзлэх байр суурьгvй, гэр оронгvйгээсээ болж хэчнээн гэр бvл салж сарнин, хэдэн хvvхдийг єнчрvvлж байгаа бол? Ядуурлаас болж хvн араатанлиг болдог нь гашуун ч гэсэн vнэн юм. Нийгмийн гажиг тогтолцооноос болж “хvн хvнээ алдаж”, эдийн биш араншлын ядуурал гаарч байна.

Сvйхээтэй нэгэн нь гадагшаа гарч, сэргэлэн биш нь Монголдоо vлддэг цаг иржээ. Амьдрахын тєлєє тэмцэж, арга ядахдаа ажлын материал, сан хємрєгєєс хулгай хийж, авлига, хээл хахуульд нэрвэгдсэн энэ цагийн монголчуудыг буруутгах уу? Монголчууд дуртайдаа ингэж авирлаагvй, нийгэм тэднийг залхуурал, ажилгvйдэл, ядуурал руу тvлхэж буй. Хєдєлмєрийн хєлс чамлахаар бага байгаагийн зэрэгцээ залхуурч, гэртээ суухыг єєгшvvлсэн нийгмийн халамж хавтгайрлаа. Тєр, засгийн назгайрал хэрээс хэтэрчээ. Тvмнээ ойлгох сэтгэл эрх баригчдад дутагдаж байна.
Хоногийн хоолоо олохын тулд халуун наранд шарагдан суух бяцхан охин хайран. Сурч, боловсорч, инээж, хєєрч, тоглож явах нас нь хайран. Ирээдvйг гартаа атгах хvvхдvvдийн итгэл мєхєж, сэтгэл гандаж байгааг хараад суух уу, сайд, дарга нар аа?



БАЯН

-Ашигт малтмалын жижиг ордууд харийнхны халаасыг тvнтийлгэсээр-

Орос, Хятад гэсэн хоёр том эдийн засгийн дунд хавчуулагдсан Монгол Улс нь 2.6-хан сая хvн амтай. Францыг гурав нийлvvлсэнтэй ижил уудам нутаг нь ашигт малтмалаар асар баян бєгєєд 6000 орчим орд энд, тэндгvй тархсан байдаг” хэмээн Eurasia Capital-ын Алишер Али Жуманов Монголыг тодорхойлсон байдаг.

Зэс, молибден, алт, мєнгє, нvvрс, уран, жонш, газрын тос, байгалийн ховор элемент гээд байхгvй юм байхгvй, баян орон Монгол. Ашигт малтмалаар хахаж, цацсан манай нутаг айлын хvмvvсийн арааны шvлсийг асгаруулдаг нь нууц биш. Хоёр том хєршєєс гадна уул уурхайн салбартаа дэлхийд тэргvvлэгч компаниуд, vндэстэн дамнасан корпорациуд Монголыг сонирхдог билээ.
Гэтэл бид Оюутолгой, Тавантолгойгоос єєр юмгvй мэт авирлах нь бий. Vе vеийн УИХ, Засгийн газар “хоёр толгой” дээр гацаж байх зуур ашигт малтмалын жижиг ордууд маань монголчуудын биш, харийнхны халаасыг тvнтийлгэсээр.

“Яндаж болдоггvй далай шиг яасан баян нутаг вэ?” хэмээн бид эх орноороо бахархах дуртай. Нээж илрvvлсэн 6000 орчим ашигт малтмалын ордын цєєнгvй нь дэлхийд дээгvvрт ордог. Vvнээс гадна нээгээгvй, олж илрvvлээгvй хэчнээн орд газар байгааг хэлж мэдэхгvй. Гэвч энэ их баялгийнхаа эзэн нь байж чадахгvй, арчаагvй улс ажээ, бид. Монголчуудын ихэнх нь ажилгvй, амьдралгvй тэнvvчилж, хог ухаж, хоосон ходоодоо борлуулахын тулд хулгай хvртэл хийж явах зуур Монголын баялгаар гаднынхан хєлжиж байна. Єнгєрсєн жилийн байдлаар хайгуулын болон ашиглалтын 5200 гаруй тусгай зєвшєєрєл олгосон байх юм. Vvнээс 1224 лицензийг нь 100 хувийн гаднын хєрєнгє оруулалттай компани эзэмшиж буй аж. Монголчуудын сургийг нь ч сонсож амжаагvй орд газар харийнхны халаасанд “ногоон” болоод шингэж байна. Монголын газар нутагт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах лицензийг авсан, зарсан, шилжvvлсэн, хураалгасан, сэргээсэн гээд бидний хувьд чухал байх ёстой мэдээллийг монголчуудаас урьдаар гаднынхан авч байгааг юу гэж ойлгох билээ? Манай эрх баригчид Centerra Gold-ын Бороогийн уурхайг ашиглах лицензийг сэргээсэн тухай бид гаднын хэвлэлvvдээс л олж, мэдэж байна шvv дээ. Энэ бvхнийг эмхэлж, цэгцэлж єгєх эрх баригч даанч алга.

Зvй нь стратегийн ач холбогдол бvхий томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, vр шимийг нь хvртэж, хєлжєєд, жижиг ордуудаа монголчууд єєрсдєдєє vлдээх ёстой юм. Гэтэл тєр, засгийн назгайрлаас болоод байдал эсрэгээрээ эргэчихээд байна.

Оюутолгой нь зэс, алтны нєєцєєрєє дэлхийд тэргvvлдэг ашиглагдаагvй орд билээ. 36 сая тонн зэс, 45 сая унц алтны нєєцтэй болох нь тогтоогдсон бєгєєд эрэл, хайгуулаа vргэлжлvvлбээс нєєц нь нэмэгдэх баталгаатай. Тvvнчлэн металлын асар том хэрэглэгч болох Хятад улсаас ердєє 80 километрийн зайд оршдог нь ч томоохон давуу тал юм. “Айвенхоу Майнз” болон дэлхийн уул уурхайн акул болох “Рио Тинто” тус ордод хєрєнгє оруулахаар манай Засгийн газартай хэлэлцэж буйг бид мэднэ. Зургаан жил сунжирч буй уг хэлэлцээрийн vр дvн ямар байхаас манай уул уурхайн салбарын ирээдvй шалтгаалах юм.

Хэлэлцээр амжилттай болж, гэрээгээ аль аль талдаа ашигтайгаар байгуулж чадвал энэ нь цаашдын томоохон тєслvvдийн хувьд жишиг болох учиртай. Оюутолгой тєсєл урагшилж, амжилттай хэрэгжвээс уул уурхайн бусад томоохон компани Монголд vйл ажиллагаагаа эрхлэх сонирхолтой болж, хєрєнгє оруулалт нэмэгдэх юм.

Саяхан л Монголоор дvvрэн гаднын компани орогнож, ашигт малтмал олборлон завшиж байгааг цэгцлэх хэрэгтэй гээд байсан хэрнээ одоо яагаад хєрєнгє оруулалт татах гээд байна вэ гэж гайхаж магадгvй. Гэвч энд ялгаж, салгах зvйл бий. Юуны тvрvvнд стратегийн ач холбодол бvхий томоохон орд, жижиг орд хоёроо ялгах хэрэгтэй. Оюутолгойг ашиглалтад оруулбал Монгол Улсын тєсєвт жилдээ 1.5 тэрбум долларын орлого орж, ДНБ 34.3 хувиар єсєж, шууд болон шууд бус ажлын байр 10.000-аар нэмэгдэнэ гэсэн тооцоо байдаг. Тvvнчлэн тєслийн хvрээнд 3500 хvн ажиллаж, 1500 долларын дундаж цалин авахаар байгаагийн 90 орчим хувь нь монголчууд байх юм. Ганц энэ ордыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал мэдэгдэхvйц дээшлэхээр байгаа биз? Мянган жижиг орд ашиглалтад орлоо ч Оюутолгойн дайтай єгєєжийг бидэнд єгч чадахгvй. Дэмий л газар нутгаа сvйдэлсэн хэрэг болох юм. Тvvнчлэн том компани, жижиг компаниа мєн ялгах хэрэгтэй. “Rio Tinto” бол уул уурхайн салбартаа дэлхийд гуравдугаарт жагсдаг акул. Тиймээс мэдээж нэр нvvрээ бодсондоо vйл ажиллагаагаа хуулийн дагуу, цэвэрхэн явуулах байлгvй. Гэтэл олон улсын нэр хvндгvй, жижиг компаниуд бол боломж олдсон дээр нь хэд нугалсан ашиг олохоо л бодно. Энэ бусармаг хvслээ биелvvлэхийн тулд авлига, хээл хахууль єгч, нэр нvvрээ бузарлана. За тэгээд байгалийн нєхєн сэргээлт энэ тэрийг бол бvр мартах нь тодорхой.

Тиймээс л стратегийн ач холбогдол бvхий томоохон ордуудаа олон улсын нэр хvндтэй компаниудтай хамтран ашиглах нь чухал болоод байна. Энэ нь ч єнєєгийн Засгийн газрын тэргvvний зорилт билээ. Оюутолгойгоос бид жилдээ 1.5 тэрбум доллар олохоор байгаа бол коксжих нvvрсний нєєцєєрєє дэлхийд дээгvvрт ордог Тавантолгойгоос мєн л дээрх хэмжээний орлогыг хvртэхээр байгаа юм.
“Бид жилдээ нэг томоохон орд ашиглалтад оруулах зорилготой байгаа. Vvний тулд жилдээ таван тэрбум, ирэх таван жилийн хугацаанд нийт 25 тэрбум долларын хєрєнгє оруулалт шаардлагатай байна” гэж Ерєнхий сайд С.Баяр Японд айлчлах vеэрээ мэдэгдсэн байсан.

Vнэхээр л жилдээ ганц томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал монголчуудын амьдрал дээшилж, улс эх орон маань хєгжиж, цэцэглэх билээ. Эхний ээлжинд Оюутолгой, Тавантолгойг ашиглалтад оруулж, vр шимийг нь хvртэхийг монголчуудын 80 гаруй хувь нь хvсэн хvлээж буй. Ажилгvйдэл, ядууралд нэрвэгдэн эх орон нэгтнvvд маань євєг дээдсээсээ євлєж авсан баялгаа ашиглан, амьжиргааныхаа тvвшинг дээшлvvлэхийг хvсэх нь зvйн хэрэг билээ. Гэвч vе vеийн эрх баригчид єєрсдийн эрх ашгийн тєлєє ард тvмнийхээ хvсэл, мєрєєдлийг унтраасаар. “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” гээд амаараа бол хоёр толгойн vр шимийг ард тvмэндээ тараагаад єгчихсєн, vvнийхээ ачаар УИХ-ын єндєр сэнтийд заларчихсан. Гэвч эдгээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэм, эдийн засгийн байдлаа дээшлvvлэхээс илvvтэйгээр дахиж хэдэн жил сунжруулж, улс тєр хийж тоглох сонирхолтой байна уу гэлтэй.
Уучлаарай, тєрийн эрх баригч Та нєхєд єєрсдийн эрх ашгийн тєлєє лообийдож суух зуур єдєртєє бид хоёр сая доллар алдсаар байна. Хоёр монгол хvний нэг нь “ядуу” ангилалд ороод буй єнєє vед энэ нь бага тоо биш ээ.

Єнєєдєр
Category: Мэдээ | Views: 2060 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 1
+1  
1 dunaraa   (2009-08-07 5:49 PM) [Entry]
zaawal ord gazar gj tuylshirahaa bolyo barilga barisan ch tvmen hujaa uurhai ajilluulsan ch tvmen gadaadiin ajilchid echest ni bid hamgiin baga tsalin, barlagiin ajil ch olddoggvi erh barigchid ard tvmen ni iim yduu baigaag haragiig ch hvsehgvi bga yagaad gewel tenderiin nereer 30% iig ni uursduu harmaalaad tender awsan gvitsetgegchid ni 20%iig hamgiin hymd hulhi gvitsetgeed vlseniig ni harmaaldag huuli bid l medehgvi bolohoos vilchleed olon jil bolj bn erh barigchidaa ard tvmen chine yduu baihiig hvsehgvi bna shvv zaluusaa uursdiinhuu ireedvig uursduu shiide angry

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz