Пүрэв, 2024-12-26, 10:08 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 8 » Наадам ба Үндсэрхэг, Даяар Монголын, Эх оронч үзэл
1:37 AM
Наадам ба Үндсэрхэг, Даяар Монголын, Эх оронч үзэл

Наадам ба Үндсэрхэг, Даяар Монголын, Эх оронч үзэл

Орон бүхний Монголчууд нэгдэгтүн!

Даяар Монголын үзэл санаа бидний зүрхэнд хадаастай,

Монголоо гэх сэтгэл бидний цусанд шингээстэй!

Наадам ба Даяар (нармай) Монголын үзэл санаа

Саяхан би байгаа хотынхоо Монголчуудынхаа наадамд оролцлоо л доо. Монголчууд ондоо болжээ. Хамгийн их сонирхол татууштай зүйл нь юу байсан гэхээр гадаад нөхөртэй Монгол бүсгүйчүүд маань нөхөр, хүүхдүүдээ Монгол үндэсний хувцасаар гоёж, боорцог, хуушуураа хийгээд авчирсан явдал нь өөрийн эрхгүй Монгол эмэгтэйчүүдээрээ бахархах, нөгөө талаар тэр сайхан бүсгүйчүүд, эхчүүдийг харийн хүмүүст алдсандаа бяцхан харамсах сэтгэл төрж байсныг нуух юун. Тэд маань хүүхдүүдтэйгээ Монголоор харьцаж байгаа байдал, нөхрүүд нь Монгол хоолонд дуртай гэж ам алдах зэрэг нь сайхан сэтгэгдэл төрүүлж, аргагүй л манай Монголын хүүхнүүд айхавтар юм даа л гэсэн бодол, бишрэл хүндлэл төрж билээ.

Олон зуун жилийн өмнөөс Монголчууд наадамлаж ирсэн нь ойлгомжтой бөгөөд сурвалжид тэмдэглэгдсэнээр Чингис хаан Сартуул улсыг дайлж, ирээд ялалтын баяраа тэмдэглэсэн нь байдаг. Наадам нь зөвхөн Монголчуудын зугаа цэнгэл төдий байгаагүй. Энэ бол төрийн, үндэсний баяр, бахдал, улс орны бэлэг тэмдэг, Монгол үндэстний эв нэгдлийн дуулал, сүр хүчний дуурсгал, цэрэг, дайны бэлтгэл, спортын өрсөлдөөн тэмцээний учир агуулгыг багтаадаг түүхэн тэмдэглэлт үйл явдал, манай соёл иргэншлийн салшгүй бүрэлдхүүн хэсэг юм. Тиймээс наадам нь Даяар (даяар) Монголын үзэл санаатай салшгүй холбоотой.

Даяар Монголын үзэл санаа нь улс орон маань харийн түрэмгийлэлд өртөж эхлэснээс үүссэн бөгөөд 1640 оны Тарвагатайн нурууны Халх, Ойрдын чуулганаас эхлэлтэй.

Нармай Монголын үзэл санааг үеэ өнгөрөөсөн гэж гадны болон манай зарим орчин үеийн түүхчид бах таваа ханган бичдэг болсон боловч Монгол хүн  байгаа цагт түүний далд ухамсарт энэ үзэл оршсоор байх нь гарцаагүй. Даяар Монголын үзэл санаа мөхөөгүй, мохоогүй. Монгол цус бидний зүрхээр булиглаж байгаа цагт мөхөх ч үгүй. Энэ бол бидний сэтгэл зүрхний дуудлага, үндэсний оршин байх мөн чанартай холбоотой далд ухамсарт байдаг амьдралаа, үр удмаа хамгаалах төрөлхийн зөн билгийн мэдрэмжтэй холбоотой.

Наадам ба Үндсэрхэг үзэл

1990 оноос өмнө наадам нь харь нэртэй коммунист, социалист хувьсгал гээчийн ялалтын баяр байлаа.  Үндэсний гайгүй сэхээтнүүд нь орос авгай авснаараа бахархдаг, эхнэрүүд нь манай соёл заншилыг үл тоодог, үр хүүхдүүд нь Монголд өссөн мөртлөө Монгол хэлээ мэддэггүй, элэг буруутай байдал нь нийтлэг ажиглагддаг зүйл байв. Гэтэл цаг үе өөр болж 1990 оноос наадмыг жинхэнэ утгаараа Монгол үндэстний баяр болгож, үндэсний ухамсар сэргээхэд чухал нөлөө үзүүлсэн. Үүнээс улбаатай улс үндэстнээрээ, соёл ёс заншилаараа бахархдаг шинэ үеийг бий болгож, өнгөрсөн хугацаанд ч энэ талаар ханатал нь сурталчилсан.

Тийм боловч өнөөдөр бий болж байгаа ниймийн асар их ялгаа тухайлбал нэг хэсэг нь барууны нөлөөгөөр боловсрол мэдлэгээ огцом дээшлүүлсэн нь хуучин үеийнхээсээ хамаагүй давуу болж, нөгөө хэсэг нь болохоор улам доошилж хуучин нийгэмийн үед ч байгаагүй харанхуй, бүдүүлэг бүр зарим нь бичиг үсэггүй болсоноор оюун санааны болон ухамсарын  хоёр тийшээ зүглэсэн туйлшрал, бас энэ асуудалтай шууд болон дам хамаатай баян, хоосны ялгаа асар хурдацтай нэмэгдэж байгаа нь нийгмийн асар их сэгсрээ, донсолгоог бий болгох урьдчилсан нөхцөлийг бий болгож, яг л Орос, Герман болон бусад улсад өнгөрсөн үед болсон цуст өөрчлөлтйн гарааг бэлдэж байгаа юм шиг.  Энэ л харанхуй, боловсролгүй нийгмийн давхраанууд дээр тулгуурлан Монгол хүн агуу бусдаас онцгой гентэй тухай, Хятад хүн нь хүн биш учраас алж хядаж болох дайсан, төрд эрлийзүүд гарч ирээд санаатайгаар хорлон сүйтгэж байгаа тухай яриа гаран хэт үндсэрхэг үзэлтэй, үлгэрт гардаг шиг далайн мэлхийгээс танай гадаад их далай чинь миний худгийн гуравны нэгтэй тэнцэх үү? гэж асуудаг худгийн мэлхийтэй адилхан ертөнцийн тухай ойлголттой бүлгүүд бий болгон түрүүчээсээ хүн алах зэрэг гэмт үйлдэл хийж байгаа нь түгшүүртэй байна.

Наадам ба Эх оронч үзэл

Миний ойлгож байгаагаар наадам нь өнөө үед Даяар Монголын үзэл санааны тулгуур болсон эх орон ч үзлийг төлөвшүүлэх эх орон, улс үндэстнээрээ бахархах, эв нэгдэлтэй оршин суухыг илэрхийлж байгаагаараа орчин үеийн ач холбогдол нь оршино. Даяар Монголын үзэл санаа болон эх орон ч үзэл санаа салшгүй холбоотой бөгөөд бид эх орноо хөгжүүлсэнийхээ дараа нь ч, одоо ч гэсэн ах дүү бусад Монгол угсаатандаа санаа тавих нь хүн чанарын хувьд ч гэсэн, үндэсний аюулгүй байдлаа бодсон ч гэсэн зайлшгүй хийх ажил. Учир нь Буриад, Өвөр Монголчууд нь түүхэн хувь заяаны эрхээр бидний бамбай болж ирсэн бөгөөд хэрэв тэд устаж уусаж дуусвал дараагийн ээлж биднийх гэдгийг бид мартаж болохгүй. Нөгөө талаар эх оронч үзэл гэдгийг би Монголын иргэний үнэмлэхтэй, зөв сэтгэлтэй (ёс журам, суртахуунтай) хүн болгоныхоо төлөө Монголчууд бид тэмцэх, санаа тавих ажил гэж боддог. Тэр хүмүүс Хятад, Казах, Монгол, Орос угсаатан байж болно. Харин Монголын иргэний харьяалалтай, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй ямар ч угсаатны хүн байсан хамаагүй бид түүнийг Монгол үндэстэн гэж тооцож тэр хүмүүсийнхээ төлөө төр, засаг сайн сайхан бүхнийг хийх ёстой гэж шаардах хэрэгтэй. Энэ бол агуу Чингис хааны маань үзэл санаа бөгөөд Монгол улсын мандсан гол нууц нь яс үндэс, шашин шүтлэг харгалзалгүйгээр чадварлаг хүмүүсийг Монгол хэмээх тугийн дор нэгтгэж агуу  үйлс үүсгэсэнд байдаг. Мэдээж энэ улсын, шинэ үндэстний гол цөм нь Монгол угсаатан байсан.

Өнөөдөр зарим нийтлэлч тухайлбал Баабар Нармай Монголын үзэл санааг бүтэхгүй зүйл, бусад Монгол угсаатан бидэнд хамаагүй болсон өөр үндэстэн мэтээр бичиж байгаа нь туйлын гэнэн бөгөөд, үндэсний эрх ашигт хортой үзэл санаа мөн. Тэр хүний үзлээр бол бид Монголчууд 1911 оноос Манж-Хятадаас тусгаарлаж Өвөрлөгч нараас салсан нь, XYII –оор зуунаас Буриадаас салсан нь тэднийг биднээс, тэд биднээс хамаагүй тусдаа үндэстэн улс болгож Орос, Хятад болсон гэж ойлгогдохоор удаа дараа илэрхийлж байна. 100-300 жил нь үндэстний хувьд богино хугацаа. Тэд бидэн шиг Монгол үндэстэн байсан байсаар байх ч болно. Эзлэн авсан их гүрний нөлөөнд автсан ч, зарим зүйлээрээ биднээс өөр болсон ч энэ бол хүн төрөлхтөнд тохиолддог хэвийн үзэгдэл. 2000 жил эх оронгүй байж дэвэн дэлхийгээр тарсан Еврей нар хүчирхэг Израйль улс байгуулсан түүхийг, хэдэн зуун жил олон вант улсууд хуваагдан харийнханд тал бүрээсээ эзлэгдэж байсан Германчууд О. Бисмаркийн удирдлага доор нэгдсэн түүхийг санацгаая.

Монголчууд бидний өвөг дээдэс ч гэсэн бутарч сарниж харийн эрхшээлд орж явсан түүхтэй ч тэмцэж эргэн нэгдэн хүчирхэг улс байгуулсан түүх нэг биш удаа тохиолдсон. Манай түүхийн шинэ үе 1911 оны тэмцлийн гол зорилго нь нэгдсэн Монгол улс байгуулах байлаа. Шинэ Монгол улсыг байгуулахад тэр үеийн олон өвөр Монгол сэхээтнүүд түшиг тулгуур бололцож, Монгол цэрэг Хятадын залхаан цээрлүүлэх армитай амжилттай байлдахад өвөр Монголчуудын дэмжлэг, тэдний цэрэг эрсийн баатарлаг гавьяа чухал нөлөө үзүүлснийг өнөөгийн эрх чөлөөт тусгаар Монгол орны иргэд бид мартвал хүний ачийг санадаггүй хуншгүй явдал болох биз ээ. Харийн түрэмгийлэгчдийн шоронд үхсэн ч дайсандаа өвдөг сөхрөөгүй Манлай баатар Дамдинсүрэн барга хүн байсныг мартамгүй!  1921 оны Монгол Ардын Намын анхны тунхаг бичигийн эрмэлзэх 10 зүйлийн 2-т “… алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болох” гэж байсныг МАХН –ын үе үеийн гишүүд мартвал гоомой явдал болох байх. 1990 оны Ардчилсан хөдөлгөөний үзэл санаанд ч энэ ах, дүү ард түмнүүдийнхээ тухай дурдаж байснаа Ардчилсан намын гишүүд ч санахгүй бол салан баавгайн үлгэр болох биз. Ах, дүү ард түмнүүдээ Эрээний хулхи наймаачин, Улаан-Үд, Хиагтын ууссан буриадуудаар төсөөлж ярьдаг ганзагын наймаачдын сэтгэлгээний түвшинээс салцгаая!

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг билээ. Дэлхий дээр бусад ард түмнийг эзэрхийлэн тогтож байсан улс болгон мөхдөгийг, хүчирхийлэл, худал хуурмаг дээр тогтсон эзэн гүрэн болгон цагаа тулаад ирвэл амархан задардагийг дэлхийн түүх хангалттай харуулсан. Бидний ах, дүү Монгол угсаатнуудыг эрхшээлдээ байлгаж байгаа зарим улсууд түүхэн учир шалтгаан, зайлшгүй зүй тогтлын дагуу дэлхийн түүхэнд гарч байсан үзэгдлүүдийг давтаж л таараа. Бид тэр цаг үед бэлтгэлтэй байж, өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй л байх.

Дүгнээд хэлэхэд бид үндсэрхэг үзэл, эх оронч үзэл, Даяар Монголын үзлүүдээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болжээ. Үүнийг бичигч би Даяар Монгол, Хөх Монгол мэтийн хэт үндсэрхэг үзэл нь зөвхөн нэг талыг барьсан, гэмт хэргийн шахуу байгууллага болсонд харамсаж байна. Тэд германы нацистуудыг илэрхий хуулбарлан жүжиглэж байгаа нь инээдэмтэй бөгөөд арьсны болон фашист үзэлтнүүдийн хувьд бүх азиуд адилхан дорд арьстан гэж явдагийг ойлгох хэрэгтэй. Тэгээд ч цагаа тулаад ирэх юм бол хүмүүс арьстан, арьстанаараа бүлгэрхдэгийг олон үндэстэн ястны бүрэлдхүүнтэй улс оронд амьдарч үзсэн хэн болов ч мэдэрдэг. Хятадын эзэрхэг бодлогыг эсэргүүцэх нь зөв болов ч 1,5 миллиард Хятад үндэстнийг дайсагнан, басан доромжилж, алж хядах хэрэгтэй гэж явдаг нь яав ч эрүүл явдал биш ба дэлхийн хүчирхэг гүрнийг өдөөн хатгаж байгаагаараа түүгээр байсан гайг үүгээр дуудаж авчирлаа гэдэг шиг юм болох биш үү?! Тэгээд ч дэлхийн олон нийтийн өмнө өөрсдийнхөө улс үндэстнээ ийм түвшинд сурталчилж ингэж гутааж болохгүй. Ингэснээрээ энэ үндсэрхэг үзэлтэнүүдийн хор холбогдол нь Баабар тэргүүтэй эх оронч болон Даяар Монголын үзлийг үгүйсгэгч нараас дутахгүй аюултай юм.

Харин одоо энэ хоёр туйлшралын эсрэг эх орон ч үзэл цаашлаад Даяар Монголын үзэл санааны тугийг өргөх цаг болжээ. Энэ үзлийн гол тулгуур нь хүнийг үндэстэн ястан, шашин шүтлэг, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж үзэн ядах үзлийн эсрэг хүн хүнээ хайрлан, дээдлэн үндэс, угсаатны ялгаваргүйгээр Монголд элэгтэй шударга иргэн бүртээ хүндэтгэлтэй харьцан, хүн төвтэй төр улсаа мандуулан аажмаар бүх Монгол угсаатнаа нэгтгэх юмаа. Мөн улс, үндэстнийхээ дэвшилийг цаг үеийн өөрчлөлтийг мэдрэн соёл, уламжлалаа боловсронгуй болгох, бусад соёл иргэншилийн давуу зүйлүүдээр баяжуулан хөгжүүлэх замаар хийх биз ээ.

Монгол хүн байгаа цагт, Монголын цус судсаар нь гүйж байгаа цагт Даяар Монголын үзэл санаа хэзээ ч мөхөхгүй! Үзэл санаа нь мөхөөгүй цагт үйл, хөдлөл нь болж л таараа!



Ё. Гантулга



Category: Мэдээ | Views: 1177 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 1
0  
1 puujee   (2009-10-31 11:28 AM) [Entry]
mongol hun bgaa tsagt, mongoliin tsus sudsaar n guij bgaa tsagt,Dayar MONGOLIIN uzel sanaa hezee ch mohohgui!!!!!!!!!!!
MINII MONGOL IIN ZAM N DARDAN BAIG!

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz