Пүрэв, 2024-12-26, 10:16 AM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 3
Онлайн Зочин: 3
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 8 сар » 10 » Бөө мөргөл
9:38 PM
Бөө мөргөл


Олны танил хүмүүс онгод сахиусаа хүлээн авч, удган зайрангаар Улаанбаатар дүүрэв


Монголд нэг хэсэг тэнгэрийн одноос илүү од төрж тухай бурдээ өөрсдийн хэмжээнд өвчигнөлд автсан.
Тиймдээ ч “од уу мод уу” хэлц үг амнаас ам дамжиж байлаа. Тэгвэл өнөөдөр тэр гэхийн тэмдэггүй тэнгэрээс илгээсэн онгодын эзэд учир тоймоо алдаад байна. Тэр тусмаа олны танил хүмүүс энэ илбэ шидийн онгод хийморийг хүлээж аваад байгаа нь бүр хачирхам. Сүүлийн үед бөө удган, илээч бариач, үзмэрч зурхайчийн балаг тасрахгүй байгааг ч хэлэх үү. Амьдаар нь шалзалж тамлан хороосон хэрэг хүртэл гарчихаад байхад мөнөөх онгод руугаа чихчихээд сууж байдаг удган зайран ч гарсан.
Илээч бариачаас болоод гэмтлийн эмнэлэг тахир дутуу хүмүүсээр дүүрч зарим нь насаараа эрэмдэг үлдэж байна. Зовж зүдэрсэн хүмүүс сүжиг сэжигээр лам бөө гээд аргаа бараад гүйхэд “Онгодоо хүлээж ав. Авахгүй бол үгүйрнэ, ядуурна, үхнэ хатна” гээд бөө удганд хувиргаад байх нь утгаа алдчихаад байна. Зүгээр ч нэг хувиргаад орхичихгүй тодорхой хэмжээний үнэ өртөг, хэдэн саяар яригдах өмсгөл сэлт нь бизнес болон өргөжиж байна. Захаас аван тааралдах бөө удган, хутагт хувилгаадаар дүүрэн Монгол болж хувирлаа. Нэг талаар “Зөн билгийн тулаан” мэтийн далд мэдрэхуйг сурталчилсан гадны нэвтрүүлгүүдээс ч улбаалан хөгжиж буй нь тодорхой. Угаас мухар сүсэгт гаргуун ард түмэн харанхуйгаар туйлширч үүн дээр нь дөрөөлсөн үйлдлүүд шил даран газар авсаар байна. Бөө бол шашин. Үүнд хундэтгэлтэй хандах ёстой. Үнэхээр онгод тэнгэр нь буудаг юм гэхэд үнэнд нийцэхгүй, үлгэрийн хувилбартай байж яавч таарахгүй. Эдүгээ цагийн энэ олон бөө зурхайчдыг тайлбарлах шалтгаан бас бий гэнэ. Энэ нь аль 13-р зуунд 10 мянган бөө тэнгэрт хальсны сүнс нь одоо бөөнөөрөө эргэж төрж байгаа юм байна. Тэр үед Монголд 10 хүний нэг нь бөө байж. Чингисийн ойр тойрныхон бүгд онгод хиймортой удган зайран байсан гэж бурах нэгэн ч байна. Ингээд өвчин ороож, үйлс нь дордож, ахиц дэвшилгүй болсон нэгэнд онгод сахиус хүлээж авах тэнгэрийн даалгавар ирж эмэгтэйд нь хуур, эрэгтэйд нь хэнгэрэг дохиур, хувцас сэлт гээд өчнөөн саяар тоологдох бүхэн хэрэг болно. Энэ нь сүлжээ бизнес болж цар хүрээгээ тэлж байна. Энэ гайхаш төрүүлсэн үйл явдлын эзнээр хошин шогийн залуу жужигчин Сампил буюу Ц.Ганзориг хамгийн эхлээд тодорч байлаа. Мань эр ч өөрөө хэвлэлд дэлгэрэнгүй ярьж уран бүтээлийн завсарлага авч онгод хийморио хүлээж авсанаа учирласан.
Үүнтэй зэрэгцээд “Хулан” тураах клубын захирал асан Ж.Цолмон Солонгост удган болж Монголчуудыг хуйлруулж яваа нь дуулдсан. Түүнийг “Камертон”-ы Д.Болдын төрсөн эгч гэдгийг манайхан андахгүй.
Тэрээр нэгэн үе олны танил бизнес хатагтай нарын эгнээнд гялалзаж явсан нэгэн билээ. Үүний дараагаар “Харанга”-ын Лхагваа хараа нь асар эрчимтэй муудаж сулд хийморь нь дордож “аавынд” хүртэл сүр дуулиантай морилсоныг бас л үүнтэй холбон тайлбарлах үе ч байлаа. Зохиолын дууны нэртэй төлөөлөгч гавьяат Завханы Батсүх “шарсан мах анддаггүй шар зурхайч” болсоныг олон нийт гайхан алмайрч байгаа. Хамгийн сүүлд “Харанга” хамтлагийн дуучин МУГЖ Ц.Энхманлай мөн л биеийн байдал нь эрс тавгүйтэж онош нь тодрохгүй мэргэч төлөгчид хандсанаар мөн л тэнгэрийн зарлигийг хүлээж авахаас өөр аргагүйд хүрчээ. Гэвч энэ байдлаа гавьяат Энхманлай туйлын нууцалж байгаа юм байна. Энэ мэтчилэн шинэ цагийн бөөгийн сүлжээ хэрхэн үргэлжлэх нь сонирхол татаж байна. Энэ хэвээр үргэлжлэх юм бол “Зөн билгийн тулаанд” хүч түрэн яваа Т.Заманд ээжийн охин “Киви”-гийн Ука шил дарж ч мэдэхээр байна. Учир нь олонд нууцлаг хүрээнд урлагийн болоод олны танил цөөнгүй хүмүүс энэхүү “марш”-д хэдийн мөр зэрэгцэн алхаж явна.

Б.Үнэнбат



Category: Мэдээ | Views: 1552 | Added by: mongol | Rating: 5.0/1
Total comments: 2
0  
2 M   (2009-09-02 1:35 PM) [Entry]
ih buruu zvil bichjee.bichih ymaa sain sudalj bj bichmeer ym.ene sedweer bish uur sedweer bichwel amjiltand hvreh bh shvv VNENBAT aa

0  
1 daagi53   (2009-08-19 2:15 AM) [Entry]
dayar mongol irgediig daramtlan taraah hen ni yu hiij chaddagaa uzuuleh booliin niigmiin shine togtoltsoog uusgesen altan haraatsainuudiin amnaas tsatsagsan hishig buyanii ögööj ni böön böönöör bööndön uussen nyanguudiin ehlel ni ganzagiin naimaachid,möngönii chenjuud,bie unelegchid,eh ornii tuuhii ed-unet bayalgiig naimaalagchid,shadhnii ursgaluud,,,geed l urjil saitai urgats arvintai biznes yum shuudee.odoo udgan böö naraar dutaj genedee...dayar mongol eh oron mini gadaadiin irged, hujaa naraas yaaj angijranadaa ,,,ovsgootoi hed ni gadaadruu darchaad huudelchin amidraltai heseedl...oivorgon heseg ni töriin ordond sandal bulaaltsaldsaar högshirch guitslee deedsee gej... yaandaa ard tumen mini..

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz