Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 1 Онлайн Зочин: 1 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 9 сар » 24 » Даварсан солонгост дарлуулсан монгол охин арван сар хэвтэрт байна
10:37 PM Даварсан солонгост дарлуулсан монгол охин арван сар хэвтэрт байна |
Даварсан солонгост дарлуулсан монгол охин арван сар хэвтэрт байна
18 настай охиныг суумгай болгосон солонгос эрийг нутаг буцахад нь
УИХ-ын гишvvн Д.Батбаяр тусалжээ Н.Оюунсvрэн энэ сард 18 нас хvрчээ.
Зургаан ахтай, айлын ганц охин
тэрбээр багаасаа солонгос хэл судалж, БНСУ-д дєрєвдvгээр анги
дvvргэжээ. Хэлнийхээ мэдлэгийг дээшлvvлэх зорилгоор 15 настайгаасаа
Монголд vйл ажиллагаа явуулдаг “Yoldo” компанид орчуулагчаар ажиллаж
эхэлжээ. Тус компанид гурван жил зарц шиг нь ажилласны эцэст охин
бvсэлхийнээс доош мэдээгvй, хэвтрийн хvн болж vлджээ. Тvvнийг ийм
болгосон солонгос захирал ял зэмгvй, нутагтаа буцсан гэнэ. Охины яриаг
сонсоод сууж байхдаа хvний нутагт алуулсан монгол эмэгтэй, єєрийнхєє
нутагт хохирч vлдсэн охин хоёр ялгаагvй мэт санагдаж байлаа. Учир нь
тэднийг гадны эрхтэн дархтнаас ємгєєлж, хамгаалах тєр алга.
Охин халуундаа, толгойнхоо євчинд шаналж байсан ч болсон явдлыг талаар
манай сонинд ярихыг зєвшєєрсєн юм. Н.Оюунсvрэнтэй ярилцлаа.
Хvний нутагт эмнэлгийн тєлбєрийн барьцаанд сар хэвтжээ.
-Єдєр бvр ингэж халуурдаг юм уу. Бие нь ямархуу байна?
-Тэнгэр муудахаар бие бvр их євддєг юмаа. Ойрын хэд хоног толгой
євдєєд, халуураад байна. Босч чадахгvй ийм болохоор гэрийнхнийгээ их
зовоох юм (Хєнжлєє сєхєж харууллаа. Нуруунд нь хоёр тєє хэртэй мэс
заслын сорви байна. Том хvний живх хийснийгээ заагаад гуурсаар бие
засдаг гэж тайлбарлалаа. Бас Солонгост нэг сар асрах хvнгvй хэвтсэнээс
бєгс нь цоорсон гэнэ).
-Муухай дурсамжийг чинь сэргээж байгаад уучлаарай. Яагаад хэвтэрт орсон талаар яриач?
-Солонгос хэлнийхээ мэдлэгийг дээшлvvлэх гээд 2006 онд “Yoldo” компанид
орчуулагчаар ажилд орж байлаа. Тэр vед энэ компани Монголд vйл
ажиллагаагаа явуулж эхэлж байсан юм. Хєдєє аж ахуй, газар тариалангийн
чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг, солонгос эзэдтэй компани.
-Орчуулагчаар ажиллаад ямар цалин авдаг байсан бэ?
-Тэр компанийн монгол талыг хариуцсан бvх л ажлыг гарддаг байсан даа.
Тэглээ гээд надад цалин мєнгє бараг єгдєггvй байлаа. Хамгийн их нь 200
мянган тєгрєгийн цалин авч vзсэн. Захирал хаашаа л явна дагаж,
бизнесийн, ажил хэргийн бvх л орчуулга хийж, албан бичгийг нь янзалдаг
байлаа. Ачаалалтай ажиллаж байсан болохоор гэрийнхэн маань гар гэдэг
байсан. Гэхдээ тэр компанийг байгуулагдсан цагаас нь хойш ажилласан
болохоор хаях сэтгэл байгаагvй ээ. Дарга нартаа маш их итгэж,
сэтгэлээсээ ажилладаг байсан. Би ажлынхаа хажуугаар “Идэр” дээд
сургуульд сурдаг байсан юм. Гэтэл Ли Юан Го захирал сургуулиа хая гэж
загнахад нь хvртэл жилийн чєлєє авч байсан. Нэг vгээр хэлэхэд би тэр
компанид сэтгэл зvрхээрээ ажилладаг байсан. Хvний итгэлийг алдахгvй
гэдэг монгол хvний чанар бий шvv дээ. Тэгтэл гадны хvн єєр юм байна
гэдгийг ойлгож байна. Намайг биедээ ахадсан ачаа vvрч, яаж ажиллаж
байсныг солонгосууд мартчихсан. Бvр гаргуунд нь хаячихсан байгаа.
-Тухайн vед яг юу болсон юм бэ?
-Єнгєрсєн оны арваннэгдvгээр сарын 1-нд манай компанийнхан Булган
аймгийн Хутаг-Єндєр суманд газар тариалангийн ажил эхлvvлэх гэж хоёр
машинтай явсан юм. Ажил тєрєл нь ч бvтэж, захирал Ли Юан Го архи уусан.
Тэгээд л жолоочоороо машин бариулахгvй гээд єєрєє жолоодож, хурд
хэтрvvлж яваад осол гаргасан. Тухайн vед би жолоочийн ар сууж байсан
учраас хамгийн хvнд гэмтсэн хэрэг. Захирлын хавирга хугарсан тєдий.
Бусад хvмvvс ч адил хєнгєн гэмтэл авсан байна лээ.
Намайг Булган аймгийн эмнэлгээс Гэмтэл согог судлалын тєвд хvргэсэн. Тэндээсээ Солонгос авч явахаар болсон.
-Гэрийнхэн чинь ослын талаар мэдээгvй хэрэг vv?
-Тухайн vед миний ухаан орж гараад байсан. Захирал “Чамайг Солонгос
явуулаад л мэс засал хийж эрvvл болгоно. Гэрийнхэндээ хэлсний хэрэггvй”
гэж ятгасан. Тэгэхээр нь 85 настай эмээгээ зовоогоод яахав гээд
гэрийнхэндээ хэл дуулгаагvй. Намайг хvнд гэмтэлтэй гээд Гэмтэл согог
судлалын vндэсний тєвийн хоёр эмч дагаж явсан. Захирал цагдаагийн
газарт шалгагдаж байсан учраас єєр нэг ажилтан нь хамт явсан.
Захирал манай гэрийнхэнд хэлэхгvй байх шалтгаан байсан.
-Ямар шалтгаан бэ?
-Урьд нь намайг vл ялих зvйлээр шалтаглан зодож байсныг ах мэдээд
захиралтай хэрэлдэж байсан. Тvvнээс хойш манайхнаас айдаг болсон байх.
Би эдгэнэ гэдэгтээ итгэсэн учраас л гэрийнхэндээ хэлээгvй.
-Насанд хvрээгvй хvvхдийг хvнд гэмтсэн байхад нь гадаад руу авч явахад
гэрийнхэнд нь заавал мэдэгдэх ёстой биз дээ. Замын ослын хэргийг шалгаж
байгаа мєрдєн байцаагч ч, авч явж байгаа эмч нар ч гэрийнхэнд чинь
хэлээгvй гэж vv?
-Хилээр гаргах бvхий л асуудлыг захирал зохицуулсан байсан. Монгол талын нэг ч хvн гэрийнхэнд маань хэлээгvй байна лээ.
-Тэгээд Солонгост хийлгэсэн мэс засал амжилттай болсон уу?
-Осолд орсноос хойш дєрєв хоногийн дараа Солонгос явсан. Монгол эмч нар
намайг хvргэж єгчхєєд буцсан. Миний нурууны 11, 12 нугалам бяцарч,
нугас тасарсан гэсэн. Маш хvнд гэмтэлд тооцогддог юм билээ. Мэс засал
хийж бяцарсан ясыг цэвэрлэсэн юм билээ. Тэгээд бяцарсан ясыг тємрєєр
орлуулсан.
Эхэндээ мэс засал хийсний дараа нутаг буцаана гэж захирал хэлсэн. Гэтэл
бvр сар хэвтvvлсэн. Хvний нутагт асаргаагvй, байнгын хэвтэрт байснаас
бєгс цоорч, бие улам муудсан.
-Эмчилгээ дуусаагvй учраас удаагаад байсан юм болов уу?
-Vгvй ээ. Захирал Монголоос эмнэлгийн тєлбєр явуулахгvй байсан. Нэг ёсондоо мєнгєний барьцаанд байлгаад байсан хэрэг.
-Гэрийнхэн чинь мэдээгvй л байсан юм уу?
-Осолд орсноос дєрєв хоносны дараа ахын найз “Танай дvv чинь Гэмтлийн
эмнэлэгт маш хvнд байсан. Гайгvй юу” гэж хэлээд мэдсэн гэсэн. Тэгээд л
ах маань сураглаж, ослын талаар мэдсэн. Миний зургийг бариад Гэмтлийн
эмнэлэгт очиход намайг авч явсан эмч нар дєнгєж ирсэн байсан гэсэн.
Захирал намайг удахгvй ирнэ, та нар яваад хэрэггvй гэж ятгаад байсан
гэсэн. Гэхдээ миний євчнийг биш, єєрийнхєє хавирга хугарсан хэцvv
байгаад яриад байсан гэсэн. Манайхан ч ирэх байх гэж хvлээгээд,
захирлаас намайг нэхээд л байсан гэсэн. Тэр солонгос “Танай охин сайн
байгаа. Би гурван сая вонноор автоматаар ажилладаг тэрэг авч єгсєн.
Эмнэлэгтээ чєлєєтэй явж байгаа” гэх мэтээр худлаа ярьж байсан гэсэн.
Явснаас хойш сарын дараа арга яваад араас нь явъя гээд захиралтай
уулзахад намайг маргаашийн онгоцоор ирэхээр болсон гэж хэлсэн гэсэн.
Ирэхэд манайхан бvгд онгоцны буудал дээр хvлээж байсан. Ядарсан,
турсныг минь хараад уйлалдаад хэцvv байлаа. Ирсний маргааш гэрийнхэн
маань нєхєн сэргээх эмнэлэгт 20-иод хоног хэвтvvлсэн. Дараа нь Оргил
сувилалд хэвтvvлсэн. Тvvнээс хойш гэртээ хэвтэж байна.
-Хэдэн тєгрєгєєр эмчилгээ хийснийг мэдсэн vv?
-Захирал намайг нэг тусламжийн эмнэлэгт хэвтvvлээд л хаячихсан байсан
юм билээ. Мэс засал, эмчилгээний зардал 15-16 сая тєгрєг болсон байна
лээ. Гэтэл захирал надтай нэг л удаа уулзахдаа 50-60 сая тєгрєгєєр
эмчилгээ хийлгэсэн. Тэгэхэд дахиж мєнгє нэхлээ гэх мэтээр дарамталсан.
-Хаана, ямар эмчилгээ хийлгэвэл хєл дээрээ босох бол. Эмч нар юу гэж зєвлєж байна?
-Монголд “Сэтгэшгvй” эмнэлгийн Хvрэлбаатар гээд маш олон эмчээр
эмчилгээ хийлгэлээ. Монголд хийх эмчилгээ байхгvй гэсэн. Солонгос руу
зургаа явуулж судаллаа. Тэнд нєхєн сэргээх эмчилгээг шат дарааллаар нь
хийлгэж байгаад мэс засал хийдэг гэсэн. Зєвхєн эмчилгээний зардалд
80-90 сая тєгрєг шаардлагатай гэсэн. Би айлын ганц охин. Надаас хvvхэд
гарах эсэх нь ч тодорхойгvй болоод байна. 18-хан насандаа ийм болчхоод
байгаагаа vгээр илэрхийлж чадахгvй байна. Солонгосоос ирснээс хойш бvх
л эмчилгээний зардлыг гэрийнхэн маань олж байгаа. Шvvх эмнэлгийн
тогтоосноор би хєдєлмєрийн чадвараа 90 хувь алдсан гэсэн. Одоо группт
байгаа.
-Эмчилгээний зардлыг солонгос захирлаас нэхэмжилсэн биз дээ?
-80 сая тєгрєг нэхэмжилсэн. Захирал мєнгє байхгvй гээд тоогоо ч vгvй.
-Ли Юан Го захиралд холбогдох хэргийг шалгаж байсан биз дээ?
-Тэр хvнд Эрvvгийн хуулийн 215 дугаар зvйлийн 215.2-т зааснаар эрvvгийн
хэрэг vvсгэсэн. Эхэндээ Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж
байсан. Би очиж мэдvvлэг єгч чадахгvй учраас хэргийг нь нийслэлд
шилжvvлэхийг хvссэн. Тэгээд Замын цагдаагийн газарт Батдэлгэр гэдэг
байцаагч шалгаж эхэлсэн. Хэрэг нь шилжиж ирэх гэсээр байтал єнгєрсєн
хоёрдугаар сар болсон. Осол гарах vед унаж явсан машиныг нийслэлд
авчрах гэсээр байтал дєрєвдvгээр сар боллоо.
-Тэр хугацаанд сэжигтэн батлан даалтад байсан уу?
-Компанийнх нь менежер Ганзориг гэдэг хvний батлан даалтад байсан.
Манай гэрийнхэнд мєнгєгvй гэдэг ч энд тэнд бааранд наргиж яваа сураг
гардаг байлаа. Гэрийнхэн маань арга яваад сэжигтэнг хорих хvсэлт
гаргасан. Тэгээд мєрдєн байцаагч, прокурор хvсэлт гаргаж Сvхбаатар
дvvргийн шvvхээс єнгєрсєн тавдугаар сард шийдвэр гаргаж Ли Юан Гог 60
хоног “Ганц худаг”-т хорихоор болсон.
УИХ-ын гишvvн Д.Батбаяр бизнесийн тvншээ “Ганц худаг”-аас гаргажээ
-Сэжигтэн хэргийг шvvхэд шилжтэл хоригдсон юм уу?
-Vгvй ээ. Захирлын барьж хориход халааснаас нь нэг сая нэг зуун мянган
тєгрєг, 1300 ам.доллар гарч ирсэн гэсэн. Манайхад эмчилгээний зардал
єгєх байтугай, хоолгvй хонож байна гээд байсан хvн шvv дээ.
Хоригдсоноос хойш долоо хоногийн дараа ах маань “Хvнийг арай ч хоёр сар
хорих муухай юмаа” гэж монгол хvний єрєвч сэтгэл гаргаж мєрдєн
байцаагчтай уулзсан гэсэн. Гэтэл тэр єдєр хоригдсон гээд байсан хvн
чинь мєрдєн байцаагчтай уулзахаар ирсэн гэсэн. Батдэлгэр байцаагч бvр
нvдэндээ итгэхгvй, арзас гээд явчихсан гэж байна лээ. Сvхбаатар
дvvргийн ахлах шvvгчийн шийдвэрээр гаргасан юм билээ.
-Батлан даалтаар гарсан юм уу?
-Ахын маань танил Сvхбаатар дvvргийн шvvхэд ажилладаг. Танил нь “УИХ-ын
гишvvн Д.Батбаяр энэ хавиар гурван єдєр яваад л батлан даалтад
гаргачихлаа” гэж хэлсэн гэсэн. Тэр нь ч vнэн байсан. Бvр батлан даалтын
мєнгийг нь ч єгєлгvй, хорих тогтоолыг нь хvчингvй болгочихсон байсан.
-Сэжигтэн УИХ-ын гишvvн Д.Батбаяртай ямар холбоотой юм бол?
-Ажил хэргийн тvншvvд. “Yoldo” компани Кёкvшю цамхгийн арван давхарт
байдаг. Намайг ажиллаж байхад тэд тvншvvд болсон. УИХ-ын гишvvн
Д.Батбаяр Японд зодог тайлахаасаа ємнє Язука нарт их дарамтлуулдаг,
єртэй байсан юм билээ. Тэр vедээ Лин Юан Гогоос 2006 онд 200 сая вонн
зээлсэн баримт ч бий.Тэр мєнгєний барьцаанд л захирлыг хорихоос суллаж,
нутаг руугаа явахад нь зуучилсан байх.
-Чи Д.Батбаяр гишvvнийг таних уу?
-Кёкvшзан захиралтай ажил хэргийн холбоотой байсан учраас таньдаг
байсан. Д.Батбаярын компанид Солонгосоос орчуулах ажил гарвал тусалдаг
байлаа. Бас єнгєрсєн жил Д.Батбаяр эхнэртэйгээ Солонгос руу явахад нь
бид ч тийшээ явж таарсан. Тэгээд Д.Батбаяр, эхнэр хоёрт нь туслаж
орчуулгыг нь хийж байсан. Эхнэрийнх нь бие тааруу байсан учраас намайг
эмнэлгээр хамт явахыг гуйж ч байлаа. Миний хэлний чадварыг их vнэлдэг
байсан.
Гэтэл осолд орсноос хойш єєрєє ч, эхнэр нь ч надтай нэг удаа утсаар яриагvй. Уг нь монгол хvний
-Чи солонгос иргэнийг нутаг руу нь явахад УИХ-ын гишvvн зуучилсан гэж
хэллээ. Хэрэг нь шийдэгдээгvй байхад нутаг руугаа явчихсан юм уу?
-Єнгєрсєн долдугаар сарын 1-нд хэрэг нь Хан-Уул дvvргийн шvvхэд
шилжсэн. Гэтэл Єршєєлийн хууль гарч, сэжигтэн єршєєлд хамрагдчихсан.
Єршєєлд хамрагдсан єдєр нь ах маань Хан-Уул дvvргийн шvvхэд очсон
гэсэн. Туяат шvvгч захиралд “Чи эндээс гарангуут тэр охины эмчилгээний
зардлыг єгєєрэй” гэж хэлсэн гэсэн. Гэтэл Ли Юан Го Єршєєлийн хуульд
хамрагдсаныхаа маргааш нь нутаг буцчихсан байсан.
-Сэжигтэнд холбогдох Эрvvгийн хэрэг Єршєєлийн хуульд хамрагдсан бол та
нар иргэний шvvхэд хандаж хохирлоо гаргуулах боломжтой шvv дээ?
-Гадны хvн Монголын хуулийн цоорхойг маш сайн ашиглаж байна шvv дээ.
Иргэний шvvхэд нэхэмжлэх гаргах завдал єгєлгvй Солонгос руу явчихсан.
Иргэний шvvхэд хандахад хохирогч тодорхой хэмжээний мєнгє тєлдєг юм
билээ. Миний эмчилгээний зардлыг тєлсєєр байгаад манайханд мєнгєний
боломжгvй байгаа. Шvvхэд єгєх мєнгєє бэлдсэний дараа шvvхэд хандахад
бэлэн байгаа. Гэтэл захирал єнєєг хvртэл сураггvй байгаа. Бид ямар ч
барьцгvй болчхоод байна.
-Компани нь Монголд vйл ажиллагаа явуулж байгаа юу?
-Хоёр солонгос хvн компанид нь ажиллаж байгаа гэсэн. Тэд компанийг
худалдаж авсан гэдэг гэсэн. Гэхдээ цаанаа Ли Юан Готой холбоотой байдаг
гэнэ лээ.
-Солонгосын Элчин сайдын яаманд хандсан уу?
-Анх хэргийг шалгаж эхэлж байхад Солонгосын Элчин сайдын яамны хуулийн
асуудал хариуцсан мэргэжилтэн Замын цагдаагийн газарт бидэнтэй уулзаж
байсан. Тэгэхдээ “Бит их харамс ч байна. Сэжигтэнд эмчилгээний бvх
тєлбєрийг долдугаар сарын 15 гэхэд барагдуул барагдуул гэж хэлнэ. Энэ
хvнийг манай яам батлан дааж байна” гэж байсан. Харин захирлыг нутаг
руугаа явсных дараа цаг аваад очтол уулзахгvй гэсэн. Орчуулагчид нь
ємнє нь уулзаж байснаа хэлээд ортол “Би цагдаагийн газарт тэр хvнийг
батлан дааж байсан гэж хэлээгvй. Манай орчуулагч буруу орчуулсан байх.
Тэр хvнийг сулласан танай шvvхийн буруу шvv дээ” гээд ах бид хоёрыг
гаргасан. Бид хоёр vvдний єрєєнєєс гарч амжаагvй байхад жижvvр рvvгээ
ярьж “Дахиж над руу ийм хvн битгий оруулаарай” гэж хэлсэн. Би солонгос
хэл мэднэ шvv дээ. Тэд солонгос иргэнээ тэгж хамгаалж байна. Гэтэл
монгол хvн эх орондоо ямар байгаа билээ. Солонгосууд иргэнээ хамгаалж
бидний ємнє хана хэрэм тогтоочихсон байна.
-УИХ-ын гишvvн Д.Батбаярт хандаж vзэв юу?
-Уулзах хvсэлт тавьсан ч хvлээж авахгvй гэсэн. Би Д.Батбаяр гишvvнээс
эмчилгээний зардал нэхээгvй. Зєвхєн солонгос тvнштэйгээ холбоод єгєєч л
гэж хvссэн. Эрхэм гишvvн тvншдээ “Чи энэ хvvхдэд эмчилгээ хийлгээд
єгчих. Хvн чанар гарга” гээд хэлчхэж болно шvv дээ. Гэтэл єртэйдєє
намайг золиосонд гаргаж байгаад гомдолтой байна. Иргэдийнхээ тєлєєлєл
болж УИХ-д сууж байгаа хvний хувьд ч, монгол хvний хvн чанарын хувьд ч
Д.Батбаяр намайг бизнесийн золиос болгох эрхгvй шvv дээ. Тэр солонгосыг
бид ял эдлэх ёстой гэж хэлээгvй. Зєвхєн намайг хєл дээрээ босох
эмчилгээний зардал л єгєєч гэж хvссэн. Гадны улсад компани байгуулсан
бизнесменд гурван єрєє байрны vнэ 80 сая тєгрєг байхгvй байна гэдэг
худлаа. Тэр хvнд сэтгэл л байхгvй. Монголын хууль гадаадын хvнд
vйлчилдэггvй, тєрийн тvшээд иргэнээ хамгаалдаггvй гэдгийг тэр солонгос
мэдсэн учраас намайг хэн ч биш гэж тооцсон хэрэг.
Б.Цэцэгдэлгэр
Єдрийн сонин
|
Category: Мэдээ |
Views: 2031 |
Added by: mongol
| Rating: 5.0/2 |
Total comments: 1 | |
0 1
Hi (2009-11-15 11:41 AM)
[ Entry]
Ene Batbayar hun muutai novsh ve.MONGOLchuud hezee eh orondoo hunii uomno buoholzohgui yavah yum boloo.Ene olzond durtai neree bodson hoshnogogui amnuudaas erthen salahsan.Batbayariin buogsiig bituuleh yumsan kkkk,tenger nirgeesui hunii muosgui novshnuudiig hurai hurai hurai
|
|
|
|
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|