Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 1 Онлайн Зочин: 1 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 9 сар » 10 » Монгол маньяак алуурчин
0:25 AM Монгол маньяак алуурчин |
Монгол маньяак алуурчин Буянтыг доргиосон буун дууБаруун бvсийн даншиг наадам Завхан аймгийн
Тэлмэн сумын нутагт газар доргиож, тэнгэрт тоосоо єргєж ахуйд Отгон
сумын Буянт багт буун дуу хадаж, тэртээ цєвvvн цагийн дайн байлдааныг
санагдуулам аймшигт аллага гарсан чимээ хоромхон зуур талын тvймэр шиг
тархлаа.
Саяхан л чи цаашаа, би наашаа хэмээн энд цугласан олныг зохицуулж асан
цагдаа нарын царай барайж, наадмыг орхин буу зэвсгээ агсаад тун
яаравчлан хєдєллєє. Дам сураг сонсвол Отгон сумын нэг нєхєр гурван хvн
буудаад, хvн барьцаалан ууланд гарчээ гэсэн битvv хатуу vг сонсогдов.
Хожим цагдаа нараас хэрэг учрыг сонсвол тус сумын Буянт багт ийм нэгэн
хэрэг гарч, олон тvмнийг цочоосон байна. Мєн энэ хэрэг нєгєє л архи
дарстай холбоотой агаад, эдvгээ хаа сайгvй уртын дууны шуранхай хадаж,
Монголын их найр наадмын цаг эхэлсэн тул сургамж, сэрэмжлvvлэг болгохын
vvднээс чухам юу болоод єнгєрсєн талаар товчхон дурдсугай.
Єєлдийн Мэндбаяр гэж єнчин єрєєсєн єссєн эр єдгєє 37 нас хvрч байгаа
нэгэн. Айлын мал харж амь зогооно. Зундаа харин тарвагатай хєєцєлддєг.
Єнгєрсєн жил л гэхэд 250 тарвага агнажээ. Хаа ч очиж шагайснаа авдаг
мэргэн бууч. Бас нэгэнтээ хулгайн хэргээр "аавынд" жил хэртэй суугаад
авсан намтартай. Учрыг дуулбал хvний хийсэн хэргийг vvрээд шоронгийн
хаалга татсан байна.
Тэрхvv хар єдєр айлын бэр буулгах найранд очиж, мань нєхєр нэлээд
халамцжээ. Тэртээ Архангай аймгаас бэр буулгахаар ирсэн хvмvvсийн
найрын цаг дуусч, бэрээ аван нутаг буцах vед Мэндбаяр тэр хотонд цєєхєн
хvмvvсийн хамт найрын vлдэгдэл дээр наргихаар vлдлээ. Тэрбээр зvгээр ч
нэг архиа гудраад унтаад єгсєнгvй. Харин нєхєр нь хуримлахаар одсон
айлын гэргий болох жирэмсэн бvсгvйн энгэр заамыг оролдож, хормой хотыг
нь сєхєєд байсан тул нєгєєх нь хадам ээж энэ тэрдээ хэлээд бєєн шуугиан
дэгдээгээд хаячихжээ.
Ингэхэд, "Ичсэн хvн хvн ална" гэсэн нэг vг байдаг шvv дээ. Мэндбаяр яг
тийм байдалд орж, ичихдээ хvн алахаар шийдсэн байна. Ингээд гэрээсээ
тайрсан калибрь буугаа гарган авч, хvний эхнэр оролдож нэр тєр гутаасан
хэмээн зэмлэсэн ахынхаа завжийг сэт буудлаа. Мєн тэр хотонд байсан,
ядуу дорой амьдралтай нэг эрийн цохонд нь тулгаж буудаад газар дээр нь
нам алжээ. Улмаар нєгєє орилж хашгираад байсан авгайн гар дээр нь
гишгэж байгаад алгыг нь нэвт буудсан байна. Дараа нь нєгєє талынхаа
хотонд очиж, урьд хэргийг нь vvрсэн нєхрийн цээжинд буугаа тулган гохоо
дарсан боловч авалцсангvй.
Энэ vед нєгєє эр самбаачлан зугтаж амжсан бєгєєд эдvгээ 50 хол гарсан
эр ёстой л гэрлийн хурдаар баруун гvвээгээ давжээ. Vvнд нь хорссон
балмад эр тvvний 70 настай ээжийг бууныхаа бєгсєєр толгой тvрvvгvй
нэвширтэл нvдээд, урдхан талд нь байх хотонд морилсон байна. Тэрбээр
эндээс айлын 11 настай охиныг барьцаалан авахад аав нь хар амиа бодон
мєн л бараа сураггvй зугтжээ. Тvvний араас хэд хэд буудсан алуурчин
охиныг байдсан гvvн дээр сундлан ой руу орон, улмаар хэд хэдэн удаа
хvчирхийлээд орхисон ажээ. Хожим хєєрхий охин тvvний цээжинд байн байн
буугаа тулган ална хэмээн занаж байсан хэмээн мэдvvлсэн бєгєєд эдvгээ
энэхvv цочролоосоо гарч чадахгvй байгаа гэнэ билээ.
Алуурчин унаж явсан унаагаа эцэхээр нь модонд хаясан агаад асга хаданд
авирч яваад бууныхаа замгийг гээчихжээ. Мєн гутал нь урагдсан тул
тохмоо зvсэн хєлдєє ороогоод, шєнєжингєє чоно улин айлгасан учир
замаггvй буутайгаа амиа хоохойлон євєлжєєгєє бараадах vед нь аймгийн
цагдаагийнхан амжиж очсон байна. Тэрбээр буугаа толгой дээрээ єргєн
намайг битгий алаарай хэмээн орилсоор гvйж ирсэн бєгєєд хэрвээ єчvvхэн
л эсэргvvцэл vзvvлсэн бол цагдаагийнхан газар дээр нь нам буудахад
бэлэн байсан ажээ.
Тэрбээр хийсэн хэрэгтээ єдгєє огтхон ч харамсахгvй байгаагийн дээр
хэргийг нь нэгэнтээ vvрээд шоронд суусан хvнээ л алж чадаагvйдээ тун их
харамсч байгаагаа єгvvлж суудаг гэнэ. Хэргээ vvрvvлсэн нєхрийн хувьд
хэдэн шєнийг нойргvй, буугаа тэврэн єнгєрєєсєн бєгєєд алуурчинг барьсан
сургаар цагдаа нар дээр ирээд зєвшєєрєл гуйн, нєгєє нєхєрт ганц хайрцаг
тамхи єгєн гар бариад л хар цагаан дуугvй холдсон гэнэ билээ.
Ийнхvv хэрээс хэтэрсэн найр наадам, ухаанаа уусан мунаг эрээс vvдэлтэй
аймшигт аллага Отгон сумын Буянт багийг доргиож, нэгэн сайхан эрийн
аминд хvрэн хэд хэдэн хvнийг vvрдийн тахир дутуу болголоо. Ялангуяа
намрын цэцэг шиг єсч єндийж байсан хєєрхий охиныг сэтгэл санааны хувьд
мєнхийн эрэмдэг болгожээ. Ингэхэд єдгєє манай Монголын их найр наадам
дєнгєж эхлээд байгаа гэдгийг энд зориуд цохон хэлмээр байна.
Улаанбаатарын сонин
|
Category: Мэдээ |
Views: 2593 |
Added by: mongol
| Rating: 5.0/1 |
Total comments: 2 | |
0 2
saihanaa (2009-10-31 4:39 PM)
[ Entry]
alahad uchir bii. oor helberer ashiglaj bolohgui ym bolw uu?
|
0
medrel muutai iim humuusiig shuud tsaazalval taarna iim araatanguudiig huniig yaj alsan ter helbereer ni uuriin albal taarna
|
|
|
|
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|