Лхагва, 2024-12-25, 12:51 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 9 сар » 11 » Нийслэл дахь хятад хороолол
0:36 AM
Нийслэл дахь хятад хороолол


Нийслэл дахь хятад хороолол


Дэлхийн томоохон улсуудад «China town» буюу Хятад хороолол гэж байдаг. Хятадууд өөрсдийн байгуулсан хороололдоо эх орондоо байгаа юм шиг амьдарч, ханз vсгээ хаа сайгvй бичиж, шанаган тогоогоо хийж идэцгээж байгааг бодитоор нь хараагvй юмаа гэхэд кинон дээрээс хараагvй хvн vгvй биз.

Манай улсад ч ийм хороолол vvсээд удаж байгаа аж. Бусад орны Хятад хорооллоос ялгаатай нь тэд өөрсдийн байгуулсан хороололдоо Монгол улсын иргэн шиг амьдарч байгаа юм. Гадаадын иргэн харьяатын албанд өчигдрийн байдлаар хувийн ажлаар удаан хугацаагаар оршин суугч болон байнга оршин суугч, цагаач иргэд нийт 4500 орчим бvртгэгдсэн байна. Vvний тал орчим хувь нь буюу 1600 нь Хятад улсын иргэн.

Гэтэл удаан хугацаагаар оршин сууж байгаа Хятад иргэдийн 505 нь Сvхбаатар дvvргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа юм байна. Мөн тус дvvргийн 11-р хороонд 300 орчим Хятад иргэн амьдарч байна. Гадаадын иргэн харьяатын алба нэг сараас дээш хугацаатай манай улсад байх гадаад иргэдийг удаан хугацаагар оршин суух гэж тодорхойлдог аж. Харин хороо зургаан сараас дээш хугацаанд оршин суух гадаад иргэнийг бvртгэдэг ажээ. Ингээд бодохоор Монгол Улсад албан ёсоор байнга оршин сууж байгаа бvх Хятад иргэд «Зуун айл»-ын иргэн тойрон буюу Сvхбаатар дvvргийн 11,12-р хороонд оршин сууж байгаа болж таарах гээд байгаа юм. Тус дvvргийн 12-р хороо Хангайн 1-23 хvртэл гудамжаа дугаарласан байдаг. Гэтэл Хангайн 13-р гудамд байх 10 айлын ердөө хоёр нь л монгол айл гэж байгаа. Энэ бол наад захын жишээ гэж хорооны ард иргэд ярьж байна.

Зөвхөн энэ хороонд Хятад иргэд ийм олноороо оршин сууж байгаа нь барилгын материалын томоохон төвлөрөл болох «Зуун айл»-тай холбоотой. Байшингийн дээвэр, чулуун тавцан, шохойн хавтангаас аваад бvх л барилгын материалын дэлгvvр Хятад хvний мэдэлд шилжсэн байгаа юм. Ганц нэг цайны газар, банк, хvнсний дэлгvvр л монгол хvний мэдэлд байгаа гэнэ. Ажилдаа ойрхон гэртэй болох гэсэн Хятад иргэдийн төвлөрөл «Хятад хороолол» vvсгэсэн нь ойлгомжтой. Сvхбаатар дvvргийн 12-р хороо Хятад иргэдтэйгээ нийлээд 7114 хvн амтай, 40 мянган метр ам дөрвөлжин газар нутагтай. Гэтэл газар нутгийнх нь гуравны нэг хувийг Хятад иргэд эзэмшээд авчихсан аж. Нэг Хятад 2-3 хашаатай байх нь энгийн vзэгдэл.

Газрын тухай хуульд зөвхөн Монгол Улсын иргэнд Улаанбаатар хотод 0.5 га газрыг нэг удаа олгоно гэсэн заалт байгаа. Харин гадаадын иргэн харьяатад тvр хугацаагаар газар олгоно гэж заасан. Гэтэл хятад хорооллын Хятадууд 0.5-аас илvv га газар хувьдаа эзэмшиж байгаа нь дэндсэн асуудал болоод байна. Монгол эхнэртэй, хvvхэд нь манай улсын харьяат Хятад хvн мэр сэр байгаа ч бvгд тийм биш гэдэг нь тодорхой. Монгол улсад иргэний өмчлөлийн газар худалдаж авбал заавал газрын албанд бvртгvvлэх тухай эрх зvйн заалт ч байдаг. Тийм байтал гадаад улсын иргэнд ийм их хэмжээний газрыг эзэмшvvлж байгаа хуулийн алдаа юу, газрынхны алдаа юу. 12-р хорооны газар нутаг дээр орон сууцны хороолол бусад томоохон бvтээн байгуулалт хийж болохоор. Хэрвээ газарт ороод барилга байшин барихаар болвол Хятад улсын иргэний хувийн өмчийн газрыг худалдаж авах болох гээд байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод тэгш газар битгий хэл уулын орой дээр газар авахад хэцvv байгаа.
Аятайхан байрлалтай хашаа худалдаж авна гэдэг мөнгө муутайхан хvнд хэцvv даваа болсон. Харин мөнгөтэй гадаадын хvнд бол тvvн шиг амархан юм байхгvй. Улс бvхэнд цагаач иргэд төдийгvй удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн өөрсдийн хорооллоо байгуулан амьдарч байхад манай улс тэгэхгvй гээд ч яах билээ. Гэхдээ ашигтай газраа гадныхан, тэр дундаа Хятад иргэдэд өгчихөөд өөрсдөө уулын орой руу мацаж байх гэж. Гадаад улсын иргэн Монголд газар тvрээсэлж л болно гэсэн хууль гаргавал хатуудсан болохгvй байх. Монголын «Хятад хороолол» өдрөөс өдөрт тэлсээр л. Удахгvй «Зуун айл» нэрээ сольж «China town» болоод ханз vсэг, хятад хvмvvс, шанаган тогооны газруудаар дvvрч, хил зааглах вий дээ.

Н.Пунцагболд


Category: Мэдээ | Views: 2059 | Added by: mongol | Rating: 3.7/3
Total comments: 3
0  
3 Hi   (2009-11-15 11:18 AM) [Entry]
Tsus negtnee chuolootei oruulaachee.Huoorhiis unendee argaa barj baishde.Uomhii hyataduud uovor mongolchuudiig helmercheer ajiluulj,ali muugaa hiilgej avaad bidnii hoorond yas hayadagshde.
Hairan zaluu ger bul tumen hyatad dund hooloo olj ideh hetsuu baigaashde.haramsaj baina.
Minii olon naiz uovor MONGOL bii tedniig nutagtaa avaachina irgenshil olguulna gej bodojinda.Horigilvaol bi uooroo tatgalzah toogoor neg hyatad alah bolno.

0  
2 mglbigpig   (2009-11-02 12:18 PM) [Entry]
tegeed yamar negen yum hiigeechee hudlaa yariad suugaad baih yum

0  
1 puujee   (2009-10-31 11:02 AM) [Entry]
yana da minii mgl.deer bj bgaa tor zasagiin heden irliizuudiig alah yumsandaa.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz