Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 1 Онлайн Зочин: 1 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 9 сар » 16 » Онгоцны vйлчлэгч болгоно гээд хил дамнуулан худалдаалахыг завджээ
1:21 PM Онгоцны vйлчлэгч болгоно гээд хил дамнуулан худалдаалахыг завджээ |
Онгоцны vйлчлэгч болгоно гээд хил дамнуулан худалдаалахыг завджээ "Шуурхай зар" сонины єнгєрсєн оны аравдугаар сарын 10-ны дугаарт гарсан
"22-24 насны бvсгvйчvvдийг хувийн онгоцны vйлчлэгчийн ажилд шалгаруулж
авна. Утас:99705507" гэсэн зарын дагуу Ц утас цохилоо. Утасны цаана
залуухан бvсгvйн "Байна уу?" гэх хоолой сонсдов. Тэрээр Ц-тэй "Гурван
гал" худалдааны тєвийн долдугаар давхарт байрладаг "Мичид" ресторанд
тухтай уулзах санал тавилаа. Маргааш нь Ц-г болзсон газартаа очиход
єєртэй нь ойролцоо насны хоёр бvсгvй хvлээж байв. Тэдний санал болгосон
ажлыг сонирхож, зарын дагуу ирсэн єєр гурван ч бvсгvй мєн тэнд иржээ.
Тэднийг Д, Э, Б гэдэг аж. Харин зар єгсєн бvсгvйчvvдийг Т.Алтанзал, Чун
Ян гэдэг. Тэд "Та нарыг Хятадын Харбин хотод хувийн онгоцны vйлчлэгчээр
єндєр цалин єгч ажиллуулна. Цалин нь 2000 юаниас 2000 доллар. Тэнд
очоод та нар утас, интернэттэй байранд хамт амьдарч, гурван сарын
хугацаанд гэрээгээр ажиллана" гэв. Охид ч саналыг хvлээн авч
Т.Алтанзал, Чун Ян нарын єгсєн "Fang xln" нэртэй компанийн анкетыг
бєглєж, гэрээ байгууллаа.
Гурав хоногийн дараа буюу 2008 оны аравдугаар сарын 14-нд охид
Т.Алтанзал, Чун Ян нартай хамт Хятадын Эрээн хотыг зорихоор
Улаанбаатар-Замын-Vvдийн чиглэлийн галт тэргэнд суух гэж байхад нь
цагдаагийн ажилтнууд саатуулжээ. Т.Алтанзал, Чун Ян нар охидод худал
хэлж биеийг нь vнэлvvлэх зорилгоор Эрээн хот руу хил давуулан худалдах
гэж байсан нь мєрдєн байцаалтын явцад тогтоогдсон байна. Євєрмонгол
эмэгтэйтэй нийлж нутаг нэгт охидоо хил дамнуулан худалдах гэж байсан
Т.Алтанзал 19 настай, эрхэлсэн тодорхой ажилгvй нэгэн. Хєвсгєл аймгийн
Цагаан-Уул суманд тєрсєн. Ам бvл тавуулаа, ээж, эгч нарын хамт
Сvхбаатар дvvргийн аравдугаар хороонд амьдардаг байв. Харин Бо овогт
Чун Ян нь 22 настай, Євєрмонголын иргэн. Ам бvл тавуулаа, Хятадын Хойд
хошууны Модос суманд амьдардаг тэрээр мєн л эрхэлсэн тодорхой ажилгvй
нэгэн байв. Зарын дагуу хандсан охидыг тэд ашиг олох буюу мєлжих
зорилгоор хуурч, мэхлэн хил дамнуулан худалдаалах гэж байсан нь ийнхvv
бvтэлгvйтжээ.
Хан-Уул дvvргийн шvvхээс тэдэнд Эрvvгийн хуулийн 113.3 дугаарт заасан
"Урьдчилан vгсэн тохиролцож, бvлэглэн хvнийг хил давуулан худалдаалахыг
завдсан" гэдэг vндэслэлээр тус бvр зургаан жил есєн cap хорих ялыг энэ
оны зургадугаар сард ногдуулсан байна. Шvvх бvрэлдэхvvн уг шийдвэрийг
гаргахдаа Эрvvгийн хуулийн 32.3,60.3 дугаарт "Гэмт хэрэг vйлдэхэд
чиглэсэн vйлдэл, эс vйлдэхvйг бvрэн хийгээгvйгээ тухайн этгээд ойлгосон
бєгєєд тvvний хvсэл зоригоос vл хамаарах нєхцєл байдлын улмаас гэмт
хэрэг туйлдаа хvрээгvй бол тєгсєєгvй завдалт гэнэ", "Гэмт хэрэг
vйлдэхээр завдсан vйлдэлд ногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн
тусгай ангид тухайн тєгссєн гэмт хэрэгт ногдуулахаар заасан аль хvнд
тєрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгvй байна" гэж
заасныг vндэслэн прокуророос тєлєвлєсєн ялаас бага шийтгэл ногдуулжээ.
Харин дээд шатны прокуророос яг нэг сарын ємнє буюу єнгєрсєн наймдугаар
сарын 16-нд шvvхийн шийдвэрт эсэргvvцэл бичсэн аж. Тэрээр Улсын дээд
шvvхийн тогтоолд "Хvн худалдаалах тухай хэлцэл /амаар болон бичгээр/
хийсэн бол талууд vvргээ гvйцэтгэсэн эсэхээс vл хамааран хvнийг
худалдаалахаар элсvvлсэн, дамжуулсан, завдсан бол хvн худалдаалах гэмт
хэргийг тєгс vйлдсэнд тооцно" гэснийг vндэслэн эсэргvvцэл бичсэн нь энэ
аж.
Б.Сэлэнгэ
Зууны мэдээ
|
Category: Мэдээ |
Views: 1507 |
Added by: mongol
| Rating: 5.0/1 |
Total comments: 2 | |
0 2
zzz (2010-09-15 11:35 AM)
[ Entry]
ene niigem chin yatsan yum bee.19hen nastai yum bj isto neeree oodgui sanaa n yavchihsan amitan bnda.ter huuhnuud harin aztai bn shu...naaduul chin uur ohiduudiig ch gsn ingej yavuulj bsn yum bilee hen medleedee
|
0 1
ERDENE (2009-12-05 10:26 PM)
[ Entry]
ter emegtei yamar zevuun gichii ve shuud tsaaz uguh yostoi bsan yum
|
|
|
|
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|